Туулын эрэгт газар эзэмшиж байсан 19 ААН-ийн эрхийг хүчингүй болголоо Туулын эрэгт газар эзэмшиж байсан 19 ААН-ийн эрхийг хүчингүй болголоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Туулын эрэгт газар эзэмшиж байсан 19 ААН-ийн эрхийг хүчингүй болголоо

2021 оны 6 сарын 15

Arslan.mn

ХУД-ийн 17 хороо, Туул голын эрэг дагуу газар эзэмшиж байсан 19 АНН-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон талаар Газар зохион байгуулалтын албанаас мэдээлэл хийлээ.

Тэрбээр " Эдгээр газрын эрхийг хамгаалалтын бүсэд орсон учир цуцалсан. Хан Хиллс орчмын 19 ААН-ын газрыг хүчингүй болгосон. Газар эзэмших эрхийг дуусгавар болгосон мэдэгдлийг өнөөдөр хүргүүлсэн.

Нийт 22 ААН-ийн газар эзэмших судалгаа байдгаас энэ удаад 19-ийг нь хүчингүй болгосон. Гурван компанийн газарт барилга баригдсан байгаа учраас барилгаас бусад газрыг нь хүчингүй болгоно.

Газар олголтын хугацаа нь хамгийн уртдаа 15 жилээр олгодог. Эдгээр ААН-үүд янз бүрийн хугацаатай байсан. Тухайн иргэн аж ахуйн хувьд нөхөн төлбөр яригдана. Хэрэв дуудлага худалдаагаар авсан бол ямар хэмжээний зардлаар авсан зэргийг харгалзан харилцан тохиролцоно.

Засаг даргын 2021 оны захирамжийн хүрээнд тухайн газрыг ундны усны ай сав газрын хүрээнд буцааж авсан." гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627831
9 эможи

Оршин суугч
2021-06-17 16:45
Зөв шийдвэр байна. Манай СБД 4 хорооны 15-р байрны урд 6 метрийн зайтай газарт барилга барина гээд хашаа босгоод 10-аад жил болж байна. Монголиан пропертиз компанийн газрыг хурааж хүүхдийн тоглоомын талбай байгуулмаар байна. Арга хэмжээ авч өгнө үү.
Buumbu
2021-06-16 19:09
Zow ulhu
Ch Narmunkh
2021-06-15 21:12
Яах гэж анхнаасаа газар өгсөн юм бэ одоо энэ аж ахуй нэгжүүдийг яаж хохиролгүй болгох вэ? Газрын зөвшөөрөл өгсөн албан тушаалтанд хариуцлага тооцохгүй бол аж ахуй нэгж хохироод үлддэг байж болох уу?
keyboard_arrow_up