БГД-ийн ИТХ-ын ажлын алба нийгмийн хариуцлагын хүрээнд “Сэтгэлээрээ эмчилье” сайн үйлсийн аяныг эхлүүллээ БГД-ийн ИТХ-ын ажлын алба нийгмийн хариуцлагын хүрээнд “Сэтгэлээрээ эмчилье” сайн үйлсийн аяныг эхлүүллээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

БГД-ийн ИТХ-ын ажлын алба нийгмийн хариуцлагын хүрээнд “Сэтгэлээрээ эмчилье” сайн үйлсийн аяныг эхлүүллээ

2021 оны 7 сарын 02

Arslan.mn

Дэлхий нийтээр тархаад байгаа Коронавируст халдвар /ковид-19/-ын тохиолдол  Монгол  Улсад  анх  бүртгэгдсэнээс өнөөдрийн байдлаар халдварын нийт 117963 тохиолдол, үүнээс нийслэлд 91308 тохиолдол гарч, эдгээр иргэдийн гэр бүл тусгаарлагдан амьжиргааны түвшин буурч, өрхийн орлогын тасалдал үүсээд байна. 

Тиймээс Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Сэтгэлээрээ эмчилье” сайн үйлсийн аяныг санаачлан зохион байгуулж, коронавирусийн халдвар авч гэрээр тусгаарлагдаж халдварын эсрэг эмийг цаг алдалгүй хэрэглэж чадахгүй байгаа эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор нэг өдрийн цалин болох нийт 3,000,000 /гурван сая төгрөг/-ийг хандивлан эмчилгээний эмийн багц авч хүргүүлэхээр ажиллаж байна. Мөн энэхүү аяныг маань дэмжин Баянгол дүүргийн харьяа хэлтэс алба болон хувийн хэвшлийн байгууллагууд нэгдсээр байна.

Сэтгэлээрээ эмчилье” сайн үйлсийн аянд бусад дүүргүүд ч мөн адил нэгдэн ард иргэдээ аюулт өвчлөлөөс хамтдаа аврахыг уриалж байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628492
2 эможи

БГД
баянгол

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up