Өнөөдрөөс Тусгаар тогтнолын талбайн зүүн талыг хэсэгчлэн хаана
2021 оны 7 сарын 02
Өнөөдрийн 14 цагаас энэ сарын 9-ний 08 цаг хүртэл Чингэлтэй дүүргийн Тусгаар тогтнолын талбайн зүүн хэсгийг хаана.
Тус хэсэгт буюу Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороо, Л.Лааганы гудамжийг хэсэгчлэн хааж, дулааны төв шугамыг шинэчлэх ажил өрнөх юм. Иймд иргэд явах чиглэлээ төлөвлөн, өөр замыг сонгож хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
628498
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: