ОСНААУГ: Баяр наадмын амралтын өдрүүдэд 5322 дуудлага мэдээлэл ирснээс ус алдсан 1054 дуудлага бүртгэгджээ
2021 оны 7 сарын 19
Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар /ОСНААУГ/ нь хотын оршин суугчдыг дулааны эрчим хүч, хэрэглээний халуун, хүйтэн усаар хангаж, бохир усыг татан зайлуулах үйлчилгээг 24 цагийн турш тасралтгүй үзүүлэн ажилладаг юм.
Тэгвэл ОСНААУГ-ын Шуурхай удирдлагын төвд 2021 оны долдугаар сарын сарын 12-оос долдугаар сарын 18-ны өдрүүдэд нийт 5322 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Тухайлбал,
- Ус хангамж засвар үйлчилгээ - 417
- Цахилгаан засвар үйлчилгээ - 718
- Ус алдсан - 1054
- Халаалт - 0
- Хэрэглээний халуун усны - 193
- Хэрэглээний хүйтэн усны - 77
- Ариутгах татуурга - 363
- Мэдээлэл өгсөн – 2353
- Харъяа бус -119
Хэрэв та дээрх асуудлуудтай холбоотой дуудлага мэдээлэл өгөх бол ОСНААУГ-ын 70005454 дугаарт залгаж, засвар үйлчилгээ авах боломжтой.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
628925
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: