ТОДРУУЛГА: Нийслэлийн 133 дугаар сургуульд халдвар илэрч, хаасан гэдэг нь ХУДАЛ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 133-р сургуульд халдварын тохиолдол илэрч, сургуулийг нийтээр нь тусгаарлах арга хэмжээ авсан талаар мэдээлэл гарсан.
Тэгвэл бид энэ талаар тус сургуулийн сургалтын албанаас тодруулахад "Халдварын тохиолдол илэрч, сургуулийг нийтээр нь тусгаарлах арга хэмжээ авсан зүйл байхгүй. Дээрх мэдээлэл худлаа болно. 9 дүгээр сарын 1-ээс өмнө хэд хэдэн багш гадуур халдвар авч, эмчилгээ хийлгэсэн. Тэрнээс биш хичээл эхэлснээс хойш халдварын тохиолдол бүртгэгдээгүй. Бид өдөр болгон халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин ажиллаж байгаа. Энэ талаар мэдээллийг Нийслэлийн Боловсролын газарт өдөр болгон хүргүүлэн ажиллаж байна. Бид удахгүй албан ёсны тайлбар мэдээлэл хийх болно" гэсэн юм.
Дашрамд дурдахад, БШУ-ны яамнаас дараах тохиолдолд танхимын сургалтыг зогсоож, долоо хоногийн хугацаатай зайн сургалтад шилжүүлэх талаар мэдэгдсэн билээ.
- Covid-19-ийн эсрэг вакцинд хамрагдаагүй 12-оос доош насны хүүхэдтэй нэг бүлгээс халдварын тохиолдол батлагдах нөхцөлд тухайн бүлгийн
- Covid-19-ийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан 12 ба түүнээс дээш насны хүүхэдтэй нэг бүлгийн гурав ба түүнээс дээш хүүхэд халдвар авсан тохиолдолд тухайн бүлгийн
- Өөр хоорондоо хамааралгүй гурав болон түүнээс дээш анги, бүлэгт халдвар бүртгэгдсэн тохиолдолд тухайн давхар, хэсэг (жигүүр) эсхүл хичээлийн байранд (өвчлөл гарсан анги, бүлгийн байршил болон хичээлийн байраас хамаарч корпусыг хаах) хичээллэж байгаа анги бүлгийн
- Өөр хоорондоо хамааралгүй (нэг жигүүр, нэг давхар биш, анги болон багш солигддоггүй) гурав ба түүнээс дээш анги, бүлгийн дотор халдварын тохиолдол батлагдсан нөхцөлд сургуулийн танхимын сургалтыг зогсоож, долоо хоногийн хугацаатай зайн сургалтад шилжүүлнэ.