Д.Сумъяабазар: Хотын дарга нарын шуналаас болж яармагийн ТҮГЖРЭЛ толгойны “ӨВЧИН“ болоод байна
Сургууль, цэцэрлэг эхлэхтэй холбоотойгоор Яармаг орчмын замын түгжрэл иргэдийн шүүмжлэлийг дагуулаад байна. Тэгвэл Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар түүний албан тушаалыг хашиж байсан өмнөх хотын дарга нарыг шүүмжиллээ.
Тэрбээр өөрийн твиттер хуудаснаа “Өглөөний мэнд. Яармаг орчмын нэгдсэн төлөвлөлт дээр том алдаа гаргасан. Шинэ хотын төв (Land Mark)гэж олон жил хадгалж байсан газраа буруу төлөвлөж, эмх цэгцгүй болгосон. Тухайн үед хариуцаж байсан дарга нарын зах хязгааргүй шуналаас үүдэлтэй. Толгойн өвчин болж байна” гэжээ.
Өглөөний мэнд ээ.Яармаг орчмын нэгдсэн төлөвлөлт дээр том алдаа гаргасан.Шинэ хотын төв (Land Mark)гэж олон жил хадгалаж байсан газраа буруу төлөвлөж эмх цэгцгүй болгосон.Тухайн үед хариуцаж байсан дарга нарын зах хязгааргүй шуналаас үүдэлтэй.Толгойны өвчин болж бна.
— Sumiyabazar MNG (@SumiyabazarD) September 6, 2021