Г.Баярсайхан: Есдүгээр сарын 15-наас орон сууц, сургууль, цэцэрлэгийг дулаанаар хангаж эхэлнэ
2021 оны 9 сарын 06
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.
Хуралдааны үеэр 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл болон есдүгээр сарын 15-наас эхлэн халаалт өгөх бэлтгэл ажлыг хангасан эсэх, хугацаандаа халаалтаа авч чадахгүй айл өрх, сургууль, цэцэрлэг байгаа эсэх талаар Хотын дарга албаны хүмүүсээс асуув.
Улаанбаатар дулааны шугам сүлжээ ТӨХК-ний гүйцэтгэх захирал Г.Баярсайхан “Өвөлжилтийн бэлтгэл хангах ажил бүрэн дууссан. Есдүгээр сарын 15-наас орон сууц, сургууль, цэцэрлэгийг дулаанаар хангах бэлтгэлийг бүрэн хангасан” гэв.
Нийт ажлын 74 хувийг гүйцэтгээд байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
630623
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: