Сурагчид зам тавьж өгөөгүй жолооч шаардлага тавьсан “school police”-руу халдахыг завджээ
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс ЕБС-ийн сурагчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “School police” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.
"School Police" хэрэгжсэнээр сургууль орчмын гарц дээр хүүхэд автомашинд мөргүүлэх, дайруулах ослын тоо 30-40 хувиар буурсан. Энэ жил "School Police"-г үүрэгжүүлж, чиглэлийг сургуулийн удирдлагуудад өгсөн талаар ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Г.Отгонтамир мэдээлж байсан билээ.
Тэгвэл өнөөдөр “47-.. УБН” дугаартай “Suzuki Jimmy” маркийн автомашины жолооч хүүхдүүдэд зам тавьж өгөх шаардлага тавьсан “School Police”-руу халдахыг завдсан хэрэг гарсан байна.