БГД-ийн ИТХ-аас төлөөлөгчдийг ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ-ыг амжилттай зохион байгууллаа
Баянгол дүүргийн ИТХ-ын Ажлын албанаас зохион байгуулж буй Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгчдийг чадавхжуулах сургалт өндөрлөлөө.
Эхний өдрийн сургалтаар “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн үндэс, үйл ажиллагаа” сэдвээр Удирдлагын академийн багш Доктор, профессор Я.Бямбаяр, “Орон нутгийн төсвийн удирдлага” сэдвээр Доктор, профессор Л.Отгонтуяа нар сургалт явуулсан.
Тэгвэл өнөөдрийн сургалтаар “Хөдөлмөрийн харилцаа, эрх зүйн зохицуулалт” хичээлийг С.Ганцэцэг, "Манлайлах ур чадварын хөгжил" хичээлийг Доктор, дэд профессор Т.Алтанцэцэг нар удирдан явуулсан юм.
Нутгийн өөрөө удирдах байгууллагад ард иргэдийнхээ итгэл дэмжлэгээр сонгогдон ажиллаж буй улс төрийн намуудын /МАН, АН, ХҮН/ төлөөлөл 41 төлөөлөгчийн үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх, чадавхжуулах зорилгоор цахим, танхим хосолсон нийт 16 цагийн сургалтыг, Удирдлагын академи, Мэргэжил дээшлүүлэх институтэд захиалан зохион байгуулав.