Б.Сэмжидмаа: Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж ээлжит бус хуралдааныг хуралдуулж байна Б.Сэмжидмаа: Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж ээлжит бус хуралдааныг хуралдуулж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Б.Сэмжидмаа: Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж ээлжит бус хуралдааныг хуралдуулж байна

2021 оны 11 сарын 11

Arslan.mn

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус хурал 41 төлөөлөгчөөс 76,8 хувийн ирцтэйгээр эхэллээ.

ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа хурлыг нээж хэлсэн үгэндээ “Юуны түрүүнд энэ танхимд хүрэлцэн ирсэн та бүхэндээ, цахимаар хуралдаанд оролцогч эрхэм төлөөлөгчдөдөө өвлийн тэргүүн сарын мэнд дэвшүүлье!

Мөн та бүхэнд Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын долоо дахь удаагийн ээлжит сонгуулиар ард олныхоо итгэл, хүндэтгэлийг хүлээн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгчдээр сонгогдон ажилласны нэг жилийн ойн баярын мэнд хүргэе.

Шинэ жил ойртож, өнгөрч буй оныхоо ажил үйлсийг дүгнэж, дутуу дундуураа нөхөн ажиллах маш бага хугацаа үлдсэн учраас цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж өнөөдрийн ээлжит бус хуралдааныг зарлан, хуралдах боллоо” хэмээн онцолсон юм.

Arslan.mn

Ээлжит бус хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

1. Дүүргийн 2021 оны төсвийн тодотгол хэлэлцэх тухай

2. Дүүргийн 2021 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх тухай

3. Хороодын хилийн цэс өөрчлөх тухай асуудлыг уламжлах тухай

4. Дүүргийн ИТХ-ын үйл ажиллагааны тайлан хэлэлцэх тухай

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632614
0 эможи

Эрдэнэдийн замд хүн дайрч алсан
2021-11-11 15:42
алуурчин сэмжидмаа
keyboard_arrow_up