СБД-ийн ХХҮХ-ийн дэргэд “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв“ байгууллаа СБД-ийн ХХҮХ-ийн дэргэд “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв“ байгууллаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

СБД-ийн ХХҮХ-ийн дэргэд “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв“ байгууллаа

2021 оны 11 сарын 23

Arslan.mn

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дэргэд "Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв"-ийг байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ.

Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, ХХҮЕГ-ын Хөтөлбөрийн асуудал хариуцсан дэд дарга Э.Ганбат, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга С.Нямдорж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч, төслүүдийн удирдагч М.Алтангэрэл,  Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн захирал Т.Энхтуяа,  Төслийн Олон Улсын урт хугацааны зөвлөх Иван Такач, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга М.Отгонтуяа болон бусад албаны хүмүүс, залуучуудын төлөөлөл оролцлоо.

Arslan.mn

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар " Сүхбаатар дүүргийн хувьд хотын төвийн байршилтай оффис, бизнесийн төв ихтэй боловч ажлын байрны хүрэлцээ  тэр болгон ханалттай байдаггүй.  Тэр дундаа дөнгөж сургуулиа төгссөн залуучуудын хувьд ажлын туршлага, ур чадвараас болж ажлын байраар хангагдахад олон хүндрэлтэй асуудал гардаг. Тиймээс  өнөөдрийн нээлтээ хийж буй загвар төвөөр дамжуулан залуучууд сургалтад хамрагдаж мэдлэг, чадвараа илүү сайжруулах боломж бүрдэж байна гэж харж байна." гэв.

Arslan.mn

Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн дарга М.Отгонтуяа “Швейцарийн Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр манай дүүрэг "Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв"-ийг нээж байна. Тус загвар төв нь хөдөлмөрийн зах зээлд хөл тавьж байгаа залуучууд, ялангуяа дөнгөж суруулиа төгссөн, ажлын туршлага бага залуучуудыг идэвхижүүлэхэд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн хэд хэдэн шинэ үйлчилгээ, арга хэрэгслийг нэвтрүүлэх юм. Тухайлбал, ажил хайж буй залуу хүний хөдөлмөр эрхлэх чадварыг нь үнэлж, улмаар тухайн хүний онцлогт тохируулан хөдөлмөр эрхлэх хувийн төлөвлөгөөг боловсруулах юм. Тус төвийн оролцоотойгоор залуучууд өөрийгөө илүү танин мэдэх, ажил олгогчтой холбоо тогтоох боломжтой болно. Сургалтанд хамрагдсан залуус ажил хайх, олохтой холбоотой өөрийн туршлага, сургамжаас бүлгийн бусад гишүүдтэй хуваалцах боломж мөн бүрдэх юм.

Arslan.mn

Түүнчлэн, залуучууд хоорондын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор бүлгийн модуль сургалтыг нийт 4-5 долоо хоногийн хугацаатай хэрэгжүүлэх бөгөөд энэ явцад ажил хайгч залуу өөрийгөө илүү танин мэдэх, ажил олгогчтой холбоо тогтоох, ажлын ярилцлагад амжилттай орох ур чадвар, чадамжаа хөгжүүлэх боломжтой болно. 

Энэхүү төвөөр дамжуулан 15-34 насны залуучууд бөгөөд үүнд Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, коллеж, их дээд сургуулийн оюутан, төгсөгчид, ажил хайгч бүртгэлтэй болон бүртгэлгүй залуус хамрагдах боломжтой. 

Швейцарын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр Загвар төвд шаардлагатай тавилга, компьютер хэрэгсэлд төслөөс нийт  26 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, төвийн ажилтнуудыг шат дараалсан сургалт, чадавхи бэхжүүлэх арга хэмжээнд хамруулж байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632914
6 эможи

keyboard_arrow_up