СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн ослоор гурван хүн гэмтэж, дөрвөн иргэн нас баржээ
Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Гялааны тойром гэх газар суудлын автомашин мөргөлдөж гурван хүн гэмтэж, дөрвөн иргэн нас баржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 100 км зам ослын газар очиход Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн М-ын эзэмшлийн “Приус-20” загварын суудлын автомашин, Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд таван зорчигчтой зорчиж явсан иргэн Б-ийн эзэмшлийн “Вингроад” загварын суудлын автомашинтай мөргөлдөж “Вингроад” загварын суудлын автомашинд зорчиж явсан нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны харьяат иргэн Б 45 настай рэгтэй, М 11 настай эрэгтэй, Н найман настай, эмэгтэй нар автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж Бүсийн оношлогоо эмчилгээний төвд хүргэсэн байна. Харин иргэн Д 44 настай, эрэгтэй, М 40 настай эмэгтэй, А 16 настай эмэгтэй, “Приус-20” загварын суудлын автомашины жолооч нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны харьяат иргэн М 36 настай эрэгтэй нар нас барсан тул цогцсыг гаргаж тус аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд тус шилжүүлэн өгсөн байна.