Түгжрэлд нөлөөлдөг 59 сургуулийн хичээлийн цагийг өөрчлөх тухай САНАЛ АСУУЛГЫГ эхлүүллээ Түгжрэлд нөлөөлдөг 59 сургуулийн хичээлийн цагийг өөрчлөх тухай САНАЛ АСУУЛГЫГ эхлүүллээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 08, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Түгжрэлд нөлөөлдөг 59 сургуулийн хичээлийн цагийг өөрчлөх тухай САНАЛ АСУУЛГЫГ эхлүүллээ

2022 оны 2 сарын 16

Arslan.mn

Түгжрэлийг бууруулах зорилгоор 59 сургуулийн хичээлийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах саналыг Нийслэлийн боловсролын газраас гаргасан.

Тэгвэл Их тойруу болон Яармагт байрлалтай, түгжрэлд нөлөөлдөг тэдгээр сургуулийн хичээл эхлэх, тарах цагт өөрчлөлт оруулах санал асуулгыг өнөөдрийн 14:00 цагаас хоёрдугаар сарын 18-ны баасан гарагийн 14:00 цаг хүртэл ulaanbaatar.mn сайтаар дамжуулан явуулахаар болжээ. 

Энэ талаар Нийслэлийн ЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Их тойруу болон Яармагт байрлалтай, түгжрэлд нөлөөлдөг 59 сургуулийн хичээл эхлэх цагийн хооронд нь зөрүүлэх санал гаргаад байна. Улмаар өнөөдрөөс баасан гараг хүртэл  ulaanbaatar.mn сайтаар дамжуулан санал асуулга явуулна. Эдгээр 59 сургуульд 85 мянган сурагч байна. Тэдний 23 мянга нь такси болох хувийн унаагаар хичээлдээ ирдэг байна. Тиймээс дээрх зохицуулалтыг хийснээр түгжрэл 12.5 хувь буурна. Гурав хоногт хийсэн санал асуулгын дүнгээс шалтгаалж зохицуулалт хийнэ.

Ажилтан өглөө 07:00-10:00 цагийн хооронд ажилдаа ирж болно. Тухайн байгууллага дотооддоо цагийн бүртгэл, судалгаагаа хийгээд

  • 07:00 цагт ажилдаа ирсэн бол 14:00 цагт тарж болно.
  • 10:00 цагт ажилдаа ирсэн бол 19:00 цагт тарж болох зохицуулалт хийх санал гарсан" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
2
634576
7 эможи

Би
2022-02-18 11:10
Тэглээ гээд нөлөөлөхгүй харин сургуулиудын автобус нийтийн тээврээ уб хот даяаараа 1-р эгнээгээр явдаг болгоочээ
Ээж
2022-02-17 19:27
Зөв зөв
Иргэн
2022-02-17 13:42
Үнэхээр тэгээд багасах уу. Тийм бол хий хий.
Энхтуяа
2022-02-17 07:16
7цагаас эхэлсэн дээр
Irgen
2022-02-17 06:49
Gyyr yarij mungu zyydlehee boliod metegjiltei chadvatlag hymyysiig yarij hotiin tygjreliig zasah arga bodoochee.sumyabazar uhaan dutaad bainaa.yadaj Batyyl baatar shig ajil hiih heregrei
keyboard_arrow_up