Б.Сэмжидмаа:  Хүүхэд хамгааллын чиглэлээр нүүр тулж ажилладаг нийгмийн ажилтан, мэргэжилтнүүдийг чадавхжуулахад анхаарна Б.Сэмжидмаа: Хүүхэд хамгааллын чиглэлээр нүүр тулж ажилладаг нийгмийн ажилтан, мэргэжилтнүүдийг чадавхжуулахад анхаарна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Б.Сэмжидмаа: Хүүхэд хамгааллын чиглэлээр нүүр тулж ажилладаг нийгмийн ажилтан, мэргэжилтнүүдийг чадавхжуулахад анхаарна

2022 оны 3 сарын 02

Arslan.mn

Баянгол дүүргийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, “Каритас Монгол” ТББ-тай хамтран "Хамтарсан баг"-ийн гишүүд, нийгмийн ажилтан, хүүхэд хамгааллын мэргэжилтнүүдийг чадавхжуулах, харилцах суралцах  “Кэйс менежмент” хэлэлцүүлгийг өнөөдөр /2022.03.02/ зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтэс, 25 хороодын хамтарсан багийн төлөөлөл, нийгмийн ажилтнууд, Хүүхэд хамгаалах түр байрны нийгмийн ажилтан, албан хаагчид болон дүүргийн цагдаагийн алба хаагчид оролцлоо.

Arslan.mn

Тус уулзалтаар  гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгааллын үйлчилгээг хүргэхэд тулгарч буй нийгмийн бодит кейс дээр хэлэлцүүлэг хийж,  мэргэжилтнүүдийн чадавхийг дээшлүүлэх, ажиллах арга зүйг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, улмаар хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллаж буй мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болсон гэдгийг мэргэжилтнүүд хэлэв.

Arslan.mn

Хэлэлцүүлгийн үеэр ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Сэмжидмаа “ Цар тахлын үед  сургууль, цэцэрлэгт хүүхдүүд хамрагдаж чадахгүй хүрч, улмаар эцэг эхчүүд  голчлон гэртээ байснаас үүдэн гэр бүлийн хүчирхийлэл өсөх болсныг нийгмийн ажилтнуудын зүгээс хэлж байна.  Харин эдгээр асуудалтай хорооны нийгмийн ажилтан, хэсгийн цагдаа нүүр тулж ажиллаж байдаг. Тиймээс хорооны хүүхэд хамгааллын мэргэжилтнүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, олон улсын байгууллагууд болон төсөл хөтөлбөртэй хамтарч олгож чадавхжуулах ажлыг зохион байгуулан ажилладаг.

Мөн БГД-ийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хамтарсан багуудыг чадавхижуулах, гэр бүлийн хүчирхийллийн тоог багасгах, урьдчилан сэргийлэх тал дээр урт хугацааны төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа.  Үүний нэг нь өнөөдрийн энэхүү арга хэмжээ юм.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой бид үүсээд байгаа асуудлаа эрэмбэлээд түр хамгаалах байрыг бий болгох ёстой. Жишээ нь, нэг жилийн хугацаанд  154 хүүхэд түр хамгаалах байраар үйлчлүүлж байна.” гэдгийг онцлов.

Arslan.mn

“Хөөрхөн зүрх” ТББ-ын зохицуулагч Б.Оюундарь “Манай байгууллага бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилдаг. Сүүлийн  3 жилд үйлчилгээ үзүүлсэн нийт 91 кейс дээр дүн шинжилгээ хийсэн. Бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүдийн 85 хувь нь хамаарал бүхий этгээдийн зүгээс үйлдэгддэг.  Хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүд ихэвчлэн гэр бүлийн орчиндоо хүчирхийлэлд  өртөж байна. 
Хүчирхийлэл үйлдсэн этгээдүүдийн  дийлэнх нь  итгэлийн олсон, таньдаг мэддэг хүмүүс байдаг. Гэр бүл болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн бүх хүн нас, хүйс харгалзахгүй дайны үед авч байгаа сэтгэцийн гэмтлийг авдаг гэж үздэг. Эргээд зүгээр болоход асран хамгаалагчдын тусламж маш чухал байдаг.” гэдгийг онцлов.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634987
1 эможи

алуурчин сэмжидмаа
2022-03-02 17:11
Эрдэнэтийн зам хүн дайрч алсан хэрэг чинь хуучираагүй. Ийм хүн төр ажиллаад байдаг Ман гэж махан толгойтууд
Б.Сэмжидмаа
БГД ИТХ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up