Хүүшийн аманд зөвшөөрөлгүй газар ухсан үйлдлийг зогсоожээ Хүүшийн аманд зөвшөөрөлгүй газар ухсан үйлдлийг зогсоожээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 18, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хүүшийн аманд зөвшөөрөлгүй газар ухсан үйлдлийг зогсоожээ

2022 оны 3 сарын 20

Arslan.mn

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хамаарах, Хүүшийн аманд зөвшөөрөлгүй газар ухаж байсан үйлдлийг таслан зогсоожээ.

Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ "Хүүшийн аманд газар зөвшөөрөлгүй ухаж байна" гэх мэдээллээр өчигдөр очиж ажиллан үйлдлийг зогсоосон. Гэвч Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилчдыг явсан хойгуур үдээс хойш үргэлжлүүлэн ажилласан байна. Орой дахин гомдол ирсний дагуу очиж шалгалаа.

Газар дээр нь очиж үзэхэд хариуцсан хүн байхгүй хоёр ширхэг экскаватор ажиллаагүй. Ачааны дөрвөн автомашинтай хүмүүс өглөөний 10:00 цагаас шороо зөөнө гэсэн тайлбартай зогсож байна. Тэд хувийн машинаараа хөлсөөр ажиллаж байгаа тул компанийн талаар мэдэхгүй гэж хэллээ. Нөхцөл байдлыг хянан доорх арга хэмжээг авлаа.

  1. Машинуудыг талбайгаас гаргаж явууллаа
  2. Байгаль хамгаалагч хяналт тавьж хонохоор боллоо.
  3. Хоёр ширхэг экскаваторын хаалган дээр шаардах хуудас наалаа.
  4. Маргааш хамгаалалтын захиргаан дээр ажиллаж холбогдох хүмүүсийг нь дуудаж бичиг баримтын бүрдлийг шалгана" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
635440
1 эможи

ard
2022-03-20 15:03
bvgd l huiwaldsan hulgaachuuud bogd uuliin sawdag harj baigaa baigui deee shunalt lalaruuud aaa
Зочин
2022-03-20 11:23
Сэтгэл байвал шийдэх амархан, албан ёсоор зөвшөөрөл аваагүй үедээ газар ухсан хувь хүн компанийн техникийг хурааж улсын орлого болгох хэрэгтэй. Тэгвэл ахиж хууль бус үйлдэл хийх хүн олдохгүй!!!!!!!
keyboard_arrow_up