НМХГ: Иргэдийн гомдлын дагуу 53 сая төгрөгийн торгууль ногдуулсан НМХГ: Иргэдийн гомдлын дагуу 53 сая төгрөгийн торгууль ногдуулсан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

НМХГ: Иргэдийн гомдлын дагуу 53 сая төгрөгийн торгууль ногдуулсан

2022 оны 3 сарын 23

Arslan.mn

Бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаатай холбогдуулан НМХГ-аас мэдээлэл хийж байна. 

НМХГ-ын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга "Он гарснаас хойш барилга байгууламжид хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой зургаан осол гарсан. Үүний нэг нь цахилгаан шатны осол. НМХГ-аас 2800 гаруй лифт эзэмшигч, лифт ашиглагч 600 гаруй ААН-д хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зөвлөмж хүргүүлээд байна.

Эхний 3 сард 806 өргөдөл гомдол ирснээс 132 нь барилга байгууламжтай холбоотой. Үүнд, дулаан алдагдал, барилгын хийцлэл өөрчилсөн, өвлийн улиралд барилгын ажил явуулсан зэрэг гомдол мэдээлэл ирснийг шалгаж үзээд, 53 сая төгрөгийн торгууль ногдуулсан.  

Он гарснаас хойш барилга байгууламжийн хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой зургаан осол гарсан. Үүний нэг нь цахилгаан шатны осол.

Улаанбаатар хотод үерийн эрсдэлтэй 1825 байршилд газар олгосон. 3327 айл өрх үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан байна.  

4-р сарын 2-ноос сургуулийн ээлжийн амралт эхлэх гэж байна. Дулааны улирал болж байгаа тул хүүхдүүд гадаа тоглодог. Орон сууцны гадаах тоглоомын талбайг СӨХ нь, сургууль, цэцэрлэгийн тоглоомын талбайг тухайн өмчлөгч байгууллага хариуцдаг. Ийм тоглоомын аюулгүй ажиллагааг хангахыг хариуцагч байгууллагуудад анхааруулав. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635529
0 эможи

keyboard_arrow_up