РЦНК орчимд зөвшөөрөлгүй татсан хашааг буулгажээ РЦНК орчимд зөвшөөрөлгүй татсан хашааг буулгажээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 08, Ням
Өнөөдөр

Arslan.mn

РЦНК орчимд зөвшөөрөлгүй татсан хашааг буулгажээ

2022 оны 3 сарын 25

Arslan.mn

Баянзүрх дүүргийн I хорооны нутаг дэвсгэр РЦНК төвийн баруун урд байрлах зам, талбайд “Эдд энд Эдд констракшн” ХХК зөвшөөрөлгүйгээр стандартын бус хашаа татжээ. Иймээс Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, тус хашааг буулгажээ.

Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Ц.Отгонбямба "Хашаа барьсан даруйд иргэдээс маш их гомдол ирсэн. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын хашааг албадан буулгах захирамж гарсан. Захирамжийн дагуу хашааг буулгаж байна. Албадан буулгахаас өмнө компанийн удирдлагуудтай уулзан, мэдээлэл өгсөн. Мөн Газрын тухай хуулийн дагуу шаардах хуудас хүргүүллээ. Газрын анхны зөвшөөрөл нь 2004 оных. Хэд хэдэн удаа эрх шилжсэн. Газрыг нийтийн эдэлбэр болгохоор эзэмших эрхийг цуцлах тухай тус компанид мэдэгдэл хүргүүлсэн" хэмээв.

Иргэд “РЦНК орчим өмнө нь цэцэрлэгт хүрээлэн байсан. Мод ихтэй, зам талбайтай, хүүхдүүд тоглох газартай байлаа. Одоо гэтэл барилгын талбай боллоо” хэмээж байв. Мөн барилга барих биш, ногоон байгууламж байдлаар тохижуулах хүсэлтэйгээ илэрхийллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635580
0 эможи

keyboard_arrow_up