Туул голын эрэг дагуух тохижилтын ажлыг үргэлжлүүлнэ Туул голын эрэг дагуух тохижилтын ажлыг үргэлжлүүлнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Туул голын эрэг дагуух тохижилтын ажлыг үргэлжлүүлнэ

2022 оны 4 сарын 18

Arslan.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. 

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажпын албаны дарга Д.Ганболд Туул голын экологийн тэнцвэртэй байдлыг хадгалан тохижуулах төслийн мэдээллийг өглөө.

Тэрбээр хэлэхдээ “Туул голын урсацыг сайжруулан, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах ажлыг УБЗАА хариуцдаг. Туул голтой холбоотой судалгаа, тооцоо хийгээд, шинэ хотын төлөвлөлттэй уялдуулан авч явах юм. Туул голын эх буюу Туул голын эхэнд гадаргын усыг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлнэ. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх үүднээс Элчин сайдын яаманд санал хүсэлтээ хүргүүлсэн. Уг төслийг энэ ондоо багтаагаад эхлүүлэхээр төлөвлөж байна. Үүнтэй зэрэгцүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Эв нэгдлийн цэцэрлэгт хүрээлэн” ажлыг хамтатгана. Тэрхүү хүрээлэнгийн тохижилттой уялдуулан үргэлжилбэл ганц жилээр тогтохгүй 3-4 жил үргэлжлэх өргөн хүрээний ажил байх юм” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636204
4 эможи

зочин
2022-04-21 16:14
Туул голын эргийн дагуу байгаа гэр хороололыг цэгцлээч ээ соёмботой уулын ойр байдаг айлууд ямар учиртай байгаад байдаг юм болоо
keyboard_arrow_up