ҮЙЛ ЯВДАЛ: “Цалинтай ээж” хөтөлбөр болон одонгийн мөнгийг нэмэх шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлнэ ҮЙЛ ЯВДАЛ: “Цалинтай ээж” хөтөлбөр болон одонгийн мөнгийг нэмэх шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ҮЙЛ ЯВДАЛ: “Цалинтай ээж” хөтөлбөр болон одонгийн мөнгийг нэмэх шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлнэ

2022 оны 4 сарын 20

Arslan.mn

Дөрөвдүгээр сарын 20-нд болох үйл явдлын тойм:

9.30 цагт ШУА-ийн төв байранд "Эрчим хүчний эх үүсвэр-Альтернатив эрчим хүч" эрдэм шинжилгээний  хурал болно. Утас: 99717977

9.30 цагт “Blue Sky” зочид буудалд “Зохиогчийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлье” хэлэлцүүлэг болно.

10.00 цагт АТГ-ын гадна иргэн н.Ган-Очир УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан эсэхийг шалгуулахаар АТГ-т нотлох баримт хүлээлгэн өгнө. Утас: 90080559

11.00 цагт МҮЭХ-нд үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас Төрийн үйлчилгээний 1-3 дугаар зэрэглэлийн цалинтай албан хаагчдын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох байр сууриа танилцуулна. Утас: 95115380

12.00 цагт Төрийн ордоны баруун хаалганы дэргэд иргэн Г.Хажидмаа “Цалинтай ээж” хөтөлбөр болон одонгийн мөнгийг нэмэх шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлнэ.

15.30 цагт Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хорооны Спорт цогцолборт нийслэлийн Засаг даргын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн ХII удаагийн тэмцээний нээлт болно.

Төрийн ордонд

9.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлыг хянан шалгах түр хороо хуралдана.

10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Хууль зүйн байнгын хорооноос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулна.

11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

12.30 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдана.

13.00 цагт УИХ-ын даргын өрөөний дэргэдэх мэдээллийн цэгт УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ж.Бат-Эрдэнэ, Х.Ганхуяг, Э.Бат-Амгалан нар Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн төслийн талаар мэдээлнэ.

14.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

"Монгол ньюс" мэдээллийн төвд

11.00 цагт Монголын мэр­­­­гэж­­­лийн циркчдийн холбоо­ноос “Монголын циркчдийн хоёрдугаар чуулга уул­залт”-ын талаар  мэдээлнэ.

11.30  цагт Гавь­­­яат эдийн за­­сагч Н.Даш­­зэвэг, эдийн засагч Я.Бат­­­­­­­­­­суурь нар “Байрны үнэ, ипоте­­­кийн зээлийн хүүг зохиомлоор өс­­гөж байгаа МИК-иас тат­­­­галзъя” сэд­­вээр мэдээлнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
2
636269
10 эможи

Enkhee
2022-04-20 08:53
Odon tsalin ogson yum bol tsaling nensen deer odontoi eejuud une tseneguidej bna
keyboard_arrow_up