Борооны ус зайлуулах шугам угсралтын ажлыг ЭХЛҮҮЛЛЭЭ Борооны ус зайлуулах шугам угсралтын ажлыг ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Борооны ус зайлуулах шугам угсралтын ажлыг ЭХЛҮҮЛЛЭЭ

2022 оны 5 сарын 13

Arslan.mnУрин дулааны улиралд түр зуурын усархаг болон олон хоног үргэлжилсэн бороо ороход авто зам, нийтийн эзэмшлийн талбай усанд автаж иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад хүндрэл үүсдэг. Тэрхүү хүндрэлийг энэ зун давтахгүй байх, урьдчилан сэргийлэх үүднээс  НЗДТГ, Нийслэлийн Замын хөгжлийн газрын  захиалгаар Геодези, усны барилга, байгууламжийн газар /ГУББГ/ авто зам, талбайн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэлийн шугам угсралтын ажлыг эхлүүллээ.

Тухайлбал, Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо Чимэд-Осорын гудамж Эрэлийн байр, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны  12 дугаар байр орчимд борооны ус зайлуулах шугам угсралтын ажлыг хийж байна. Мөн Чингэлтэй дүүргийн  12 дугаар хороо 61 дүгээр сургууль орчмын зам, талбайн ус зайлуулах шугамын  угсралт, Хан-Уул дүүргийн 3 дугаар  хороо Ажилчны гудамжнаас Яармагийн гүүр хүртэлх /Шунхлай ШТС/ авто замын ус зайлуулах шугам угсралтын ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ.

ГУББГ нь 2022 онд авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугамын засвар, нөхөн сэргээлтийн ажлыг таван  байршилд, шугам угсралтын ажлыг дөрвөн байршилд тус тус хийж гүйцэтгэхээр төлөвлөн,  төлөвлөгөөний дагуу ажлуудаа хийж байна. Өнгөрсөн онд тус газраас авто замын борооны ус зайлуулах шугам угсралтын ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн Долоон буудал болон Баянбүрдийн тойрог, Баянгол дүүргийн Энхболдын авто зам болон Ард Аюушийн өргөн чөлөө,  Хан-Уул дүүргийн Наадамчдын гудамж, Сонгинохайрхан дүүргийн Таван  шарын 12 дугаар байр орчим, нийт зургаан  байршилд шугам угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636937
0 эможи

keyboard_arrow_up