НМХГ-аас хүүхдэд бэлэг сонгохдоо ХАЯГ ШОШГО, ХУГАЦААГ шалгаж авахыг ЗӨВЛӨЛӨӨ
2022 оны 5 сарын 18
НМХГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэр тус газрын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр удахгүй тохиох гэж байна. Үүнтэй холбоотойгоор мэргэжлийн хяналтын байгууллагаас өмнөх жилүүдэд урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт хийдэг байсан. Харин энэ жил тус хяналт шалгалтыг түр хугацаанд зогссон байгаа. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийн бэлэг сонгохдоо хаяг шошгын хугацааг нь сайн шалгаж, хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн хүүхдэдээ өгөхөөс сэргийлэхийг зөвлөж байна. Мөн түргэн мууддаг хүнсний бүтээгдэхүүнийг тохирох хэмд худалдаалж байгаа эсэхийг нь анзаарч байж худалдан авахыг зөвлөж байна гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
637079
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: