Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах төсөлд иргэдээс санал авч байна Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах төсөлд иргэдээс санал авч байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах төсөлд иргэдээс санал авч байна

2022 оны 5 сарын 20

Arslan.mn

Улаанбаатар хотын замын хэт их ачааллыг бууруулах зөөлөн бодлогын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдэд иргэдээс санал авч байна.

Тодруулбал,Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжээс  www.ulaanbaatar.mn сайтаар дамжуулан 13 асуулт бүхий авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний тухай санал асуулгыг зохион байгуулж байгаа юм.  

Arslan.mn

Улаанбаатар хотын нягтаршил ихтэй байршлуудад их багтаамжийн авто зогсоол шинээр байгуулах, Албан байгууллага, аж ахуйн нэгжийн авто зогсоолын эргэлтийн хурдыг нэмэгдүүлэхийн тулд төлбөрийн уян хатан тогтолцоонд шилжих, цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх хүрээнд авч хэрэгжүүлэх ажил, буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хугацаа тогтоож хориглох зэрэг хэд хэдэн шийдлүүд дээр санал авч байна.

Дээрх арга хэмжээг хэрэгжүүлж, автомашин худалдах, худалдан авах эрэлт, нийлүүлэлтийг зохицуулснаар автомашины хэрэглээг зохистой түвшинд хүргэж, замын ачааллыг багасгаж, түгжрэлийг тодорхой хэмжээнд бууруулна гэж үзжээ.

Иймд иргэд www.ulaanbaatar.mn/votes холбоосоор нэвтэрч, санал асуулгад оролцох боломжтой. Зургаадугаар сарын 1-н хүртэлх хугацаанд цахим санал асуулгыг авах аж. 

 

 

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637182
0 эможи

Зочин
2022-05-20 14:21
Прүс машиан хилээр оруулахыг хориглох, орон нутгаас уб хотруу орж ирэх төлбөрийг нэмэх, уулзварын гэрлэн тохионы хугацааг ижил болгох арга хэмжээг хэрэгжүүлэе. Орон нутагаас уб хот руу шилжин ирэх иргэдийн хөдөлгөөнийг ҮХ-ын заалтын дагуу хориглох, их дээд сургуулийн салбаруудыг орон нутагт нээх, хотоос гаргана гэдэг бүтэхгүй, харин хөдөө аж ахуйн дээд сургууль, маа-н хүрээлэнг уб хотоос гаргах хэрэгтэй. Эдгээр арга хэмжээ түгжирэл буурахад эхний ээлжинд маш их тус болно.
keyboard_arrow_up