Олимпын гүүрний авто замын хөдөлгөөнийг бүрэн нээлээ Олимпын гүүрний авто замын хөдөлгөөнийг бүрэн нээлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Олимпын гүүрний авто замын хөдөлгөөнийг бүрэн нээлээ

2022 оны 6 сарын 28

Arslan.mn

Олимпын гүүрний бүтээн байгуулалтыг зургаадугаар сарын 30-н гэхэд бүрэн дуусгаж, ашиглалтад оруулахыг Хотын дарга удаа дараа үүрэг болгосон. Энэ хүрээнд тус гүүрний авто замын хөдөлгөөнийг өнөөдөр бүрэн нээлээ.

Харин явган хүний замын ажлын хувьд хил хаалттайгаас болж металл хийцийн тээвэрлэлт саатаж, товлосон хугацаандаа ашиглалтад орох боломжгүй болжээ.

Arslan.mn

Нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам, барилга байгууламжийн хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Энхмандах "Замын цагдаагийн газрын  ойролцоох  гүүрэн гарц  барих төсөл 2016 оны арваннэгдүгээр сараас эхэлсэн. Өнгөрсөн  хугацаанд 1.4 км орчим гүүр, 2.5 км авто зам, инженерийн байгууламжийн ажлуудыг иж бүрэн цогцоор нь барьж байгуулаад байна. Өнөөдрийн байдлаар төслийн ажил 93 хувийн гүйцэтгэлтэй байна. 

Урьд жилүүдэд үндсэн гүүрний нэвтрэх хөдөлгөөн, инженерийн шугам сүлжээний ажлуудыг хийсэн. 2022 оны хувьд гуравдугаар сарын 15-ны өдрөөс төслийн ажлыг эхлүүлж, зургаадугаар сарын 30-ны өдөр бүрэн дуусгахаар төлөвлөсөн ч явган гүүр хугацаандаа хараахан багтахааргүй болоод байна. 2020, 2021 онд дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас бүтээн байгуулалт маш ихээр саатсан. 2022 оны тухайд хил гаалийн саатал маш хүндээр тулгамдаж байна. Явган хүний гүүрний металл хийц эдлэлийг БНХАУ-д захиалга өгч үйлдвэрлүүлсэн. Хийц эдлэлийг Хөх хотоос Эрээн, Эрээнээс Улаанбаатар чиглэлд 1,100 км туулж авчрахаар төлөвлөсөн боловч Эрээний хил хаагдсаны улмаас тээвэрлэлтийн маршрутаа өөрчлөхөөс аргагүйд хүрсэн.

Шинжаан Уйгарын нутгаар дамжуулаад Ховд аймгийн Булган сумын Ярантын боомтоор нэвтрүүлэн авчирч байна. Тээвэрлэлт анх төлөвлөснөөс 3,600-4,000 км-ээр тойрч байна. Нөгөөтээгүүр хил дээр дараалал ихтэй байгаа тул нэг машин хилээр нэвтрэх гэж 20-30 хоног зарцуулж байгаа. Үүнээс үүдэлтэй явган хүний гарцыг барьж байгуулах ажил төлөвлөсөн хугацаандаа дуусахааргүй болсон" гэв.

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638288
1 эможи

keyboard_arrow_up