Эдийн засаг нь элгээрээ мөлхчихөөд байхад Нийслэлчүүдэд ДАНШИГ НААДАМ ХЭРЭГГҮЙ Эдийн засаг нь элгээрээ мөлхчихөөд байхад Нийслэлчүүдэд ДАНШИГ НААДАМ ХЭРЭГГҮЙ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Эдийн засаг нь элгээрээ мөлхчихөөд байхад Нийслэлчүүдэд ДАНШИГ НААДАМ ХЭРЭГГҮЙ

2022 оны 8 сарын 01

Даншиг наадам Хүрээ цам 2022 шашин соёлын наадмыг ирэх наймдугаар сарын 6,7-нд Хүй долоон худагт зохион байгуулах тов гарчээ. Монголын шашин соёлын тус наадам хамгийн сүүлд цар тахлаас өмнө 2020 онд Гандантэгчинлэн хийдэд болж байв. 

Arslan.mn

Гэвч уг наадмыг зохион байгуулахтай холбогдуулан НЗДТГ-аас нэлээдгүй  зардал гардаг байна. Монгол Улс эдийн засгийн хүнд нөхцөлд байгаа энэ цаг үед Даншиг наадмыг зохион байгуулах тал дээр иргэд, олон нийт шүүмжлэлтэй хандаж байна. 

Өнгөрсөн долдугаар сард улсын хэмжээнд ард  иргэд наадамласан бол наймдугаар сард намар, өвлийн бэлтгэлээ хангах зэрэг тулгамдсан асуудлууд  Монголчуудыг хүлээж байгаа билээ. Түүнчлэн өнөөдрөөс эхлэн ХУД-ийн Хүннү Молл орчмын замыг хаасантай холбогдуулан Улаанбаатар хотод нэлээдгүй түгжрэл үүсээд буй. Даншиг наадамд зориулж татвар төлөгчдийн мөнгийг салхинд хийсгээд өнгөрөх үү, Д.Сумьяабазар дарга аа! 

Ирэх өвөл Хот тэр чигтээ хөлдөх аюулд ойрхон байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Эрчим хүчний салбар 20 хувийн нөөц чадалтай байх ёстой. Гэвч манай эрчим хүчний салбар 20 хувийн дутагдалтай явдаг.  Ийм дутагдалтай тул өвөл хөлдөх бодит нөхцөл үүссэн нь үнэн хэмээн албаныхан мэдээлж байна. Энэ тал дээр Засгийн газар,  Улаанбаатар хотын захиргаа яаралтай анхаарах болсон. Гэтэл бид дахиад Нийслэлчүүдийнхээ цагийг түгжрэлд уян Хүй 7 худагт Даншиг наадам зохион байгуулна гээд сууж байх нь хэр зохиостой вэ?! 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
4
639006
8 эможи

Зочин
2022-08-04 06:14
Одоо ажил төрлөө бодоо болоо ш дээ
Зочин
2022-08-02 12:25
Даншиг маншгаар яах вэ эдийн засаг хүнсний хомсдол,цахилгааан дулаан өвс тоос гээд их ажил баына шүү баяр наадам бүүр хэрэггүй тэр даншигаар яаадгийн хар төвөг зүгээр хая цааш нь
Иргэн
2022-08-02 10:09
Бурхан багшийнхаа төрсөн өдрөөр даншиг наадмаа хий. Өөрсдөө ажил хийхгүй ,бусдыг ажил хийлгэхгүй яах гээд байдаг юм бэ?
Зочин
2022-08-02 09:50
Ухаангүй ноёнд гэдэг шиг
keyboard_arrow_up