ТОДРУУЛГА: Авто зогсоолын эхний 15 минут төлбөргүй болох асуудал шийдэгдээгүй гэв
2022 оны 8 сарын 25
Төлбөртэй авто зогсоол нь хэрэглэгчдийн эрхийг зөрчиж байна гэж үзэн ШӨХТГ журамд өөрчлөлт оруулах тухай саналыг НИТХ-д хүргүүлсэн билээ. Ингэхдээ НИТХ-аас 2022 оны долдугаар сарын 1-ний өдрийн ээлжит бус хуралдаанаар журамдаа өөрчлөлт оруулж авто зогсоолын эхний 15 минутыг төлбөргүй болголоо гэсэн мэдээлэл гарсан.
Тэгвэл энэ талаар НИТХ-аас тодруулахад, " Авто зогсоолын эхний 15 минут үнэгүй болох болон байршлаас хамаарч авто зогсоол төлбөргүй болох асуудал нь батлагдаагүй байна. Үүнийг Хууль зүй, дотоод хэргийн яам эцсийн байдлаар баталдаг тул одоогоор тогтоол батлагдсан хэдий ч журам батлагдаагүй.” гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
639662
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: