Нийслэлийн хэмжээнд 75 автобусаар 56 сургуульд үйлчилнэ Нийслэлийн хэмжээнд 75 автобусаар 56 сургуульд үйлчилнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлийн хэмжээнд 75 автобусаар 56 сургуульд үйлчилнэ

2022 оны 8 сарын 30

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн XV хуралдаан өнөөдөр боллоо. “Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөө”-ний төслийг боловсруулахдаа нутгийн захиргааны 98 байгууллагаас 801 төсөл арга хэмжээний санал авч, улс, нийслэлийн дунд хугацааны бодлогын баримт бичиг, иргэдээс авсан цахим санал асуулгад үндэслэн боловсруулсан байна.

Уг төлөвлөгөө нь:

  • Хүний хөгжлийн бодлого
  • Эдийн засгийн бодлого
  • Засаглалын бодлого
  • Ногоон хөгжлийн бодлого
  • Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого
  • Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах бодлого гэсэн зургаан бүлэг, 21 зорилт, 513 арга хэмжээнээс бүрдэж байгаа аж.

Нийслэлийн хүн амын өсөлттэй уялдуулан иргэдийн эрүүл мэнд, боловсрол, амьдрах орчныг сайжруулах зорилгоор 127 төсөл, арга хэмжээ төлөвлөжээ. Энэ хүрээнд эрүүл мэндийн төв, биеийн тамирын цогцолбор, сургууль цэцэрлэгийн барилга, байгууламжийг нэмэгдүүлж, шинээр ашиглалтад оруулах юм. Тухайлбал, 2023 онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 22 байршилд цэцэрлэгийн зориулалтаар байр худалдан авах, 131 байршилд байр түрээслэх зарчмаар хамран сургалтыг нэмэгдүүлэхээр тусгасан байна. Түүнчлэн, ЕБС-ийн сурагчдыг гэмт хэрэг, осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, гэр, сургуулийн хооронд аюулгүй тээвэрлэх болон түгжрэлийг бууруулах зорилгоор техникийн шаардлага хангасан 75 автобусаар 56 сургуульд үйлчлэхээр төлөвлөж буй юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639863
0 эможи

keyboard_arrow_up