Түгжрэлийг сааруулахын тулд дугаарын хязгаарлалтаас ДАВЖ СЭТГЭ Түгжрэлийг сааруулахын тулд дугаарын хязгаарлалтаас ДАВЖ СЭТГЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Түгжрэлийг сааруулахын тулд дугаарын хязгаарлалтаас ДАВЖ СЭТГЭ

2022 оны 8 сарын 31

Arslan.mn

Хичээл сургууль эхэлсэнтэй холбогдуулан түгжрэлийг бууруулах зорилгоор замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийг улсын дугаараар хязгаарлаж оролцуулах Улаанбаатар хотын Засаг даргын захирамж гарсан. Энэхүү захирамж 7 хоногийн хугацаанд, 9 дүгээр сарын 3 хүртэл үйлчлэх юм. Гэвч Улаанбаатар хотын мөнхийн асуудал болсон түгжрэлийг бууруулахад 7 хоногийн захирамж хангалтгүй бас хаана ч хүрэхгүй.

“Нүглийн нүдийг гурилаар хуурав” гэгчээр өдөр хоногоо аргацаасан шийдвэр түгжрэлийг шийдвэрлэж чадахгүй нь ойлгомжтой. Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн тоо, замын даац хурдацтай нэмэгдэж байна. Нийтийн тээврийн парк шинэчлэл хийнэ гэж мэдэгдсэн ч үйл явц, үр дүн алга. Энэ хэвээр явбал Улаанбаатар хот “Тэг зогсолт” хийхэд ойрхон байна. Гэтэл түгжрэлийг шийдэх “Шийртэй хүү” монголын улс төрд байдаггүй бололтой. Нийслэлчүүд түгжрэл дундаа амьдарсаар....

Түгжрэлийг бууруулахын тулд хуучин онтой машинуудыг актлах, замын түгжрэлийн төлбөр авах, нийтийн тээврийг хөгжүүлэх, хотын дэд бүтэц, авто замын шинэчлэл хийх зэрэг олон арга байдаг. Хамгийн чухал нь машинтай байх нь брэнд болчихсон юм бол үүнээс давсан нийтийн тээврийн соёл, тухтай орчин, хүртээмжийг шийдэх хэрэгтэй юм.

Энэ мэт дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд түгжрэлээс салсан бодит баримт, үлгэр жишээ байсаар байтал авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь ямхын чинээ байх жишээтэй. Ямартай ч дугаарын хязгаарлалтаас давсан дорвитой шийдвэр ард иргэд чинь хүлээж сууна.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
3
639900
15 эможи

Зосин
2022-09-02 09:56
Ман-намд дандаа хоосон толгойтой мангарууд байдаг гэж үнэн байна.Сая нэг түгжрэлийн сайд гэж сул сайд Сүхбаатар нь ийм юм зохиов уу.цалин авах гэж том ажил хийж дээ
keyboard_arrow_up