Хотын дарга 1.8 тэрбумаар ТҮГЖРЭЛ БУУРУУЛАХ зөвлөгөө авна Хотын дарга 1.8 тэрбумаар ТҮГЖРЭЛ БУУРУУЛАХ зөвлөгөө авна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Хотын дарга 1.8 тэрбумаар ТҮГЖРЭЛ БУУРУУЛАХ зөвлөгөө авна

2022 оны 9 сарын 06

Arslan.mn
Жил бүр хотын түгжрэл бууруулахын тулд 420 тэрбумыг улсын төсөвт тусгаж буй. Гэвч Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөн "ТЭГ" зогсолтод хүрэхэд ганцхан алмын зай л дутаж буй гэж хэлэхэд буруудахгүй байх. Харин 420 тэрбумыг юунд, хэрхэн зарцуулсан нь "шилэн" биш.

Өнгөрсөн наймдугаар сарын 27-ны өдрөөс есдүгээр сарын 3-ны өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг Нийслэлийн Засаг Дарга Д.Сумъяабазар гаргаж үзэв. Уг шийдэл хэсэгхэн хугацаанд үр дүнгээ үзүүлсэн тул өнөөдөр НИТХ-аар цаашид тус шийдвэрийг үргэлжлүүлэх эсэхийг хэлэлцлээ. Гэвч тэгш, сондгой хязгаарлалт цаашид үргэлжилбэл ард иргэд хоёр машинтай болох нь цаг хугацааны л асуудал болно.

Тэгвэл энэ үед  "Авто замын түгжрэлийг бууруулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих гадаадын зээл тусламжид шаардагдах техникийн туслалцаа, зөвлөх үйлчилгээний ажил" гэх нэр бүхий 1 тэрбум 800 сая төгрөгийн тендер сонгон шалгаруулалт өчигдөр зарлагдлаа. 

Уг тендерийг Нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүлжүүлж байгаа аж.

Гэтэл түгжрэлийг бууруулах хүрээнд хэдэн зуун тэрбумаар нь хэдийнээ салхинд хийсгэсэн ч зөвлөх үйлчилгээ авах нэрийдлээр дахин 1.8 тэрбумыг зарцуулна гэдэг хэт үрэлгэн хандаж байгаа мэт санагдах юм Д.Сумъяабазар дарга аа...

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
640093
1 эможи

Хуучны хүн
2022-09-06 10:41
1.8 тэр бумаар зөвлөгөө авах хэмжээнд тархи нь жижгэрээд амбиц нь их бгаад байвал хотын иргэдийн дунд 100 саяын шагналтай түгжирэлгүй УБ хот гэсэн уралдаан зохиом ж зарлаад тэндээс нь хүний хийснийг бүтээснийг шүүмжлэх дуртай ухаантай царайлагч нараас нэг мэргэн санаа төрөх блгүйдээ тийм биз
Зочин
2022-09-06 10:28
Сумьяабазараа ханаж цадаагүй бол дэлбэртлээ идээ. Чиний түгжрэл бууруулах гэж юу байдаг юм чадахгүй, идэж баяжиж л чадна биз дээ.
Зочин
2022-09-06 09:43
Энэ хүн мөнгө л саах пм бодохоос өөр зшйл боддоггүй нөхөр юмаа
Зочин
2022-09-06 09:41
Тэгж байхаар түжрэл бууруулах төсөл шалгаруулач тэгвэл гоё санаа гарна даа
keyboard_arrow_up