Автомашинаа ачуулсан жолооч журмын хашаанаас гарахын тулд БҮХ ТОРГУУЛИА төлж, оношилгоонд ордог болно Автомашинаа ачуулсан жолооч журмын хашаанаас гарахын тулд БҮХ ТОРГУУЛИА төлж, оношилгоонд ордог болно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 31, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Автомашинаа ачуулсан жолооч журмын хашаанаас гарахын тулд БҮХ ТОРГУУЛИА төлж, оношилгоонд ордог болно

2022 оны 9 сарын 06

Arslan.mn

 Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд 420 тэрбум төгрөгийг төсөвлөөд буй.

Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзориг дээрх төслийн задаргааг танилцуулах үеэр авто машин ачилтын журамд өөрчлөлт оруулахаар болсон талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Авто машин ачилтын журамд өөрчлөлт оруулна. Ингэхдээ таны машиныг шууд ачихгүй, эхний удаад сануулна. Хоёр дахь удаа торгох бол гурав дахь удаад ачна. Ингэхдээ журмын хашаанд оруулсан бүх машиныг автоматаар оношилгоонд оруулж, өөрийн нэр дээрх бүх торгуулийг төлж, тээврийн хэрэгслийн ямар нэгэн зөрчилгүй болсон байх шаардлага тавина. Учир нь нийслэлд бүртгэлтэй 600 мянга орчим машины 55 хувь нь л оношилгоонд ордог.

Мөн Авто зогсоолын хүрэлцээ муутай Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдэд 5-9 давхар авто зогсоол барихаар байршлаа сонгосон. Нийт арван байршил сонгосон ч газар чөлөөлөлтийн улмаас энэ ажил удаашралтай байна." гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
2
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
8
640131
15 эможи

Зочин
2022-09-07 13:08
ингэж элийрч байхаар 3 дахь удаад нь машиныг шууд хураана гээч
зочин
2022-09-07 07:57
Хүнийг нь бас оношилгоонд оруулах хэрэгтэй. Час хийсэн эрүүл хүн л машинаа ачуулах байрлалд машинаа тавив гэж. Ер нь жолооч нарыг сэтгэцийн болон харааны оношилгоонд жил бүр оруулж баймаар байна.
Зочин
2022-09-06 17:12
За солиороорой Батзоригоо
keyboard_arrow_up