Олон Улсын архитекторчдын тэргүүн Хосе Луис Кортес “Сонсголонт хот” төслийг САЙШААВ Олон Улсын архитекторчдын тэргүүн Хосе Луис Кортес “Сонсголонт хот” төслийг САЙШААВ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Олон Улсын архитекторчдын тэргүүн Хосе Луис Кортес “Сонсголонт хот” төслийг САЙШААВ

2022 оны 9 сарын 12

Азийн архитекторчдын 21 дэх чуулга уулзалт Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. Энэ хүрээнд есдүгээр сарын  06-ны өдөр "Тогтвортой хот байгуулалтын ирээдүй" сэдэвт Азийн Архитектурын үзэсгэлэнг Мишээл-Экспо төвд зохион байгуулж, Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Н.Нацагдорж  "Сонсголонт хот" шинэ төслийг танилцууллаа. Arslan.mnАзийн Архитектурын үзэсгэлэнгийн үеэр Хот байгуулалт хөгжлийн газар, Хот төлөвлөлт,  судалгааны институт хамтран Улаанбаатар хотын өмнө тулгамдсан асуудлыг цогцоор нь шийдвэрлэх  “Сонсголонт хот” шинэ төслийг иргэд олон нийтэд төдийгүй Азийн шилдэг Архитекторчдад танилцуулж, санал солилцлоо. Arslan.mn"Сонсголонт хот" төслийн танилцуулгын үеэр Олон Улсын архитекторуудын эвлэлийн Ерөнхийлөгч ноён Хосе Луис Кортес хэлэхдээ "Улаанбаатар хотод тулгамдаад буй энэ олон асуудлыг шийдвэрлэхэд Сонсголонт хот төсөл маш чухал үүрэгтэй гэдэг нь харагдаж байна. Олон улсад шинэ суурьшмал газар дахин хот барихаасаа илүүтэй хотыг дахин шинэчлэх нь зардал багатай, үр өгөөж ихтэй гэж үздэг. Ер нь дэлхийн томоохон хотууд ч мөн дахин төлөвлөлтийн шийдлийг сонгодог. Учир нь шинэ суурьшил бий болгоход зардал өндрөөс гадна хот доторх ашиглалт муутай, иргэддээ төвөг чирэгдэл их үүсдэг.

Иймд Улаанбаатах хот төвлөрлийг сааруулж, дэд бүтцээ тэлэхэд Сонсголонт хот төслийг шинээр хэрэгжүүлэхээр судалж байгаад сайшаалтай байна. Хамгийн гол нь иргэдийн аюулгүй байдал, тав тухыг хангаж, цогцоор нь мэргэжлийн түвшинд төлөвлөх нь маш чухал.

Шинэ төслийн хувьд дээрх бүх шаардлагыг бүрэн хангаж чадахаар төлөвлөгдсөн нь харагдаж байна. Хот төлөвлөлт гэдэг нь нэгээс хоёр жилийн дотор хийгддэг ажил биш, дор хаяж 20 жилийн хугацаа орно, ийм учраас энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд Улаанбаатар хотын удирдлагууд тууштай ажиллаж, тулгамдсан асуудлаа амжилттай шийдвэрлэж чадна гэж итгэж байна. Эцэст нь дахин онцлоход Улаанбаатар хотын ерөнхий архитекторын санаачилж боловсруулсан энэхүү Мега төсөл  нь үнэхээр цаг үеэ олсон оновчтой шийдэл байна, цаашид хийж гүйцэтгэх маш их ажил байгаа харагдлаа. Хот төлөвлөгч хүний хувьд маш сайхан санагдлаа" хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ. Arslan.mnОлон Улсын архитекторуудын эвлэлийн Ерөнхийлөгч ноён Хосе Луис Кортесын хувьд хот төлөвлөгч мэргэжилтэй, онгоцны буудлын төлөвлөлтөөр мэргэшсэн Дэлхийн шилдэг архитекторуудын нэг юм.

Тэрээр Сонсголонт хот төсөлд зөвлөн туслахдаа таатай байх болно гэдгээ албан ёсоор илэрхийлжээ. 

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640280
1 эможи

keyboard_arrow_up