Сайжруулсан шахмал түлшийг 650 цэгээр энэ сарын 15-наас борлуулж эхэлнэ
2022 оны 9 сарын 14
2022-2023 оны галлагааны улиралд нийслэлийн хэмжээнд борлуулалтын 650 цэг ажиллуулахаар төлөвлөсөн байна. Үүнээс эхний ээлжид өнгөрсөн онд үйл ажиллагаагаа 100 хувь дүгнүүлсэн 423 цэгтэй хамтран ажиллах гэрээг сунгасан аж.
Эдгээр цэгүүд энэ сарын 15-ны өдрөөс борлуулалтаа эхлүүлэх юм. Харин үлдсэн 247 цэгийг Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар сонгон шалгаруулж, аравдугаар сарын 01-ний өдөр гэхэд бүрэн ажиллуулахаар төлөвлөж байгаа аж. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд “Тавантолгой түлш” ХХК өнгөрсөн жилээс 30 гаруй мянган тонноор их буюу 93.000 тонн сайжруулсан шахмал түлш, 180.000 мянган тонн мидлингийн нөөц бүрдүүлээд байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
640378
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: