Б.Сэмжидмаа: Байгууллагын түүх өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн хэлхээс дээр оршдог Б.Сэмжидмаа: Байгууллагын түүх өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн хэлхээс дээр оршдог
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Б.Сэмжидмаа: Байгууллагын түүх өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн хэлхээс дээр оршдог

2022 оны 9 сарын 18

Arslan.mn

Баянгол дүүргийн ИТХ-ын Ажлын албанаас өчигдөр /2022-09-17/ нутгийн өөрийн удирдлагын байгууллага үүсч хөгжсөний түүхт 30 жилийн ойн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын Дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын даргын Ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, НИТХ-ын Төлөөлөгч Ч.Мэндбаяр, НИТХ-ын Төлөөлөгч Г.Гангамөрөн, НИТХ-ын Төлөөлөгч Д.Ихбаяр, НИТХ-ын төлөөлөгч, Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Нарангэрэл, Баянгол дүүргийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын дарга М.Батсайхан, Баянгол дүүргийн ИТХ-ын дарга асан Д.Дэмбэрэлдаш тэргүүтэй хүндэт зочид, үе үеийн төлөөлөгч, тэргүүлэгчид хүрэлцэн ирсэн юм.

Arslan.mn

Ёслолын ажиллагааг нээж дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа хэлсэн үгэндээ: “Аливаа байгууллагын түүх өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн хэлхээс дээр оршдог. Энэхүү түүхийн эзэн болж өнөөдрийн бидэнд ажиллах арга туршлага, ёс зүйн хэм хэмжээ, хамтын ажиллагааны залгамж чанарыг уламжлуулж өгсөн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагын үе үеийн удирдлагууд, төлөөлөгчид, тэргүүлэгчид, Ажлын албаны хамт олондоо онцгойлон талархал илэрхийлье!” хэмээн онцоллоо.

Баянгол дүүргийн Нутгийн өөрийн удирдлагын байгууллагын 30 жилийн ойд зориулан илгээсэн УИХ-ын даргын илгээлтийг УИХ-ын даргын Ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, НИТХ-ын дарга Б.Батбаясгалангийн баярын “Мэндчилгээ”-г НИТХ-ын Төлөөлөгч Д.Ихбаяр нар уншиж танилцуулан, ИТХ-ын дарга Б.Сэмжидмаад ёслол төгөлдөр гардуулж өгсөн юм. Мөн Нийслэлийн ГХУСАЗСЗ, Баянгол дүүргийн ГХУСАЗСЗ-ийн гишүүд баяр хүргэж, бэлэг, дурсгалын зүйлс гардуулав.

Түүнчлэн энэ өдөр Нутгийн өөрийн удирдлагын байгууллагын хөгжилд зохих хувь нэмрийг оруулсан эрхэм төлөөлөгчид, ажлын албаны албан хаагч, иргэдийн төлөөллийг шагнаж урамшууллаа.

Arslan.mn

Ёслол хүндэтгэлийн арга хэмжээг хааж, Ажлын албаны дарга А.Даваажаргал хэлсэн үгэндээ: “30 жил гэдэг хүний амьдралын нэг үе. Төдийгөөс өдийг хүртэл нутгийн удирдлагын байгууллагын үйл хэргийг хөгжүүлэх, өргөжүүлэх үйл хэрэгт хүчин зүтгэж, эрийн цээнд хүргэсэн үе үеийн дарга удирдлагууд, төлөөлөгч тэргүүлэгчиддээ баярлалаа. Бид энэ удаа нутгийн удирдлагын байгууллагын 30 жилийн түүхээ архивлан үлдээхийг чухалчилж, баримтат нэвтрүүлэг, ном бүтээн та бүхэндээ хүргүүлэхээр бэлтгэсэн. Бидний урилгыг хүлээн авч хамтдаа нэгэн сайхан дурсамжийг бүтээсэн та бүхэндээ баярлалаа. Эрүүл энх сайн сайхыг хүсэн ерөөе” гэсэн юм.

Түүх сөхвөөс: 1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуульд “Нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутгийн удирдлагыг хэрэгжүүлэх”-ийг тодорхой зааж өгснөөр орон нутагт төрийн эрх барьж байсан Ардын Депутатын Хурал нутгийн өөрөө удирдах ёсны зарчимд нийцсэн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон шинэчлэгдсэн.

Тэр цагаас хойш Баянгол дүүрэгт есөн танхимын 400 гаруй төлөөлөгч ажилласан бол өдгөө ИТХ-ын даргаар 9 дэх удирдлага сонгогдон үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна.

Нийслэлийн Баянгол дүүрэг 1992 онд 19 хороо, 25 мянга гаруй айл өрх, 110 гаруй мянган хүн амтай байсан бол өдгөө 63 мянга гаруй өрх, 230 гаруй мянган хүн амын нийгэм, эдийн засаг, нийтлэг эрх ашгийг хамгаалах, төрийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй үзүүлэхэд чиглэсэн бодлого шийдвэрийг гарган, Төрийн албаны тасралтгүй залгамж чанарыг хэрэгжүүлэн Захиргаа эрх зүй, Зохион байгуулалт хамтын ажиллагааны хэлтэс гэсэн хоёр хэлтэстэйгээр өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулдаг.

Баянгол дүүргийн ИТХ-ын "Ажлын алба"-ны үе үеийн төлөөллүүддээ Нутгийн өөрийн удирдлагын байгууллага үүсч хөгжсөний 30 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640503
1 эможи

BAT
2022-09-19 00:31
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Б.Сэмжидмаа

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up