СУРВАЛЖЛАГА: “Сонгинохайрхан гоёл-2022” өдөрлөг зохион байгуулагдлаа СУРВАЛЖЛАГА: “Сонгинохайрхан гоёл-2022” өдөрлөг зохион байгуулагдлаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

СУРВАЛЖЛАГА: “Сонгинохайрхан гоёл-2022” өдөрлөг зохион байгуулагдлаа

2022 оны 9 сарын 24

Arslan.mn

Нямбаатар сангийн санаачилгаар Сонгинохайрхан дүүргийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, тэдний худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээг олон нийтэд таниулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Сонгинохайрхан гоёл-2022” арга хэмжээ өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа. 

Arslan.mn

Энэхүү арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид, Сонгинохайрхан дүүргийн 43 хорооны 2150 иргэд оролцож бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулсан юм. 

Ташрамд, Сонгинохайрхан дүүрэг нь Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоотой, Эрэгтэйчүүд болон Эмэгтэйчүүдийн хөгжлийн төвтэй ганц дүүрэг юм.
Өрхийн бичил бизнес эрхлэгчдийн бизнесийн орчныг сайжруулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар 2008 онд СХД-ийн ИТХ-ын дарга дарга байхдаа Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоог үүсгэн байгуулсан байдаг. Дүүргийн эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүрээнд оёдол, сүлжмэл, эсгийн гар урлал гэсэн гурван үндсэн чиглэлээр дээрх холбоо үйл ажиллагаагаа явуулж байгаа ажээ. Анх СХД-ийн 47 өрхийн үйлдвэрлэгчтэй үйл ажиллагаагаа явуулж байсан тус холбоо өнөөдөр оёдлын чиглэлээр 10 үндсэн нэр төрлийн 1000 гаруй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн борлуулж байгаа бөгөөд оёдлын салбарт 9 компани, 24 бүлэг, 18 цех 684 оёдолчид зэрэг 2000 гаруй гишүүнтэй 2800 гаруй өрхий бизнес инкубатор үйлчилгээг үзүүлж байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640730
0 эможи

keyboard_arrow_up