Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдааг зохион байгууллаа
2022 оны 9 сарын 27
Сүхбаатар дүүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрт хамрагдан санхүүгийн дэмжлэг авсан иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдааг 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд хувиараа үйлдвэрлэл эрхлэгч 20 иргэн оролцон нийт 3,5 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдаалсан байна.
Мөн тус өдөрлөгийн үеэр 109 иргэнд ажлын байр, төсөл хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй зөвлөгөө мэдээллийг өгчээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
641435
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: