ҮСХ: Хуучин орон сууцны үнэ Сүхбаатар дүүрэгт ХАМГИЙН ӨНДӨР байна
2022 оны 10 сарын 20
Улаанбаатар хотын орон сууцны үнэ өнгөрсөн есдүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.4 хувиар, өмнөх сараас 0.4 хувиар тус тус өссөн гэж ҮСХ-ноос мэдээллээ.
Есдүгээр сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.32 сая төгрөг болсон бол Хан-Уул дүүрэгт хамгийн их буюу 3.6 сая төгрөг байна.
Харин хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.09 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн их буюу 3.69 сая төгрөг байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
641592
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: