ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуулийн талаар мэдээлэл хийнэ ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуулийн талаар мэдээлэл хийнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуулийн талаар мэдээлэл хийнэ

2022 оны 11 сарын 15

Arslan.mn

Арваннэгдүгээр сарын 15-ны өдөр болох үйл явдлын тойм:

11.00 цагт: “ЗМ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д Ард түмний хурлыг Төрийн ордонд хуралдуулах шаардлагын талаар Ард түмний хурал хуралдуулах ажлыг зохион байгуулах ажлын Ерөнхий зөвлөлийн гишүүд мэдээлнэ.

11:00 цагт: Төрийн ордонд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Сангийн сайд Б.Жавхлан, Засгийн газрын ХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар оролцож, Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хууль болон бусад асуудлаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт: Төрийн ордонд АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан Монгол Улсын нийгэм, эдийн засгийн талаар 2023 нэгдсэн төсөвт хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд бүхэлд нь хориг тавих талаар шаардлага хүргүүлнэ. АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Ганбат, Нийслэлийн АН-ын дэд дарга А.Цэрэнбат болон бусад удирдлагууд мэдэгдэл хийнэ.

12.00 цагт: “Новотел” зочид буудалд “Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” хэвлэлийн бага хурал болж олон талт хамтын ажиллагааны үр дүнг танилцуулна. 

14.00 цагт: Сангийн яаманд УИХ-ын чуулганаар баталсан Монгол Улсын 2023 оны Төсвийн талаар дэлгэрэнгүй танилцуулна.

-Сайн дурын үйл ажиллагааг дэмждэг үндэсний тогтолцооны жишиг загвар боловсруулах судалгааны төслийн хэлэлцүүлэг болно.

16.00 цагт: Японы ЭСЯ-нд Монгол-Японы дипломат харилцааны 50 жилийн ойг тохиолдуулан Япон улсын Эзэн хааны одон хүртсэн эрхэмүүдэд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болно. Утас:11-320777

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642354
0 эможи

keyboard_arrow_up