“Эх орондоо хөдөлмөрлөх боломж-2022“ ӨДӨРЛӨГӨӨР нийт 4000 гаруй сул АЖЛЫН БАЙРЫГ иргэдэд санал болгож байна
2022 оны 11 сарын 28
"Эх орондоо хөдөлмөрлөх боломж 2022 хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөрлөгт өнөөдөр МИШЭЭЛ ЭКСПО төвд болж байна.
Тус өдөрлөгийг ХНХЯ, ХХҮЕГ, Нийслэлийн хөдөлмөр, халамжийн газар зэрэг төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага болон Монголд үйл ажиллагаа явуулж буй БНСУ-ын аж ахуйн нэгж байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
Арга хэмжээний хүрээнд 30 гаруй ажил олгогч байгууллага, нийслэл, дүүргийн хөдөлмөрийн байгууллагууд нийт 4000 гаруй сул чөлөөтэй ажлын байрыг иргэдэд санал болгохоос гадна дараах үйлчилгээ, арга хэмжээг нэг дор зохион байгуулан иргэд, олон нийтэд хүргэж байна.
Үүнд:
- Ажилд зуучлах үйлчилгээ үзүүлэх
- Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах
- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, арга хэмжээг сурталчлан таниулах
- Гадаадад ажиллах хүч гаргах үйл ажиллагааны талаарх мэдээллээр хангах
- E-JOB хөдөлмөр эрхлэлтийн платформыг танилцуулах
- ONEDAY-JOB хөдөлмөр зуучлалын платформыг танилцуулах
- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санхүүгийн дэмжлэгт хамрагдсан иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа
- Мэргэжлийн сургалтад хамрагдсан иргэдийн "Ур чадварын уралдаан-2022" тэмцээн
- Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллеж, мэргэжлийн сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах, иргэдийг сургалтад бүртгэх зэрэг болно.
Тус арга хэмжээнд нийслэлийн 9 дүүргийн 70 гаруй байгууллага оролцож байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
642759
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: