Хөлдүүс болсон автобус, хөлдсөн тархитай УЛСТӨРЧИД Хөлдүүс болсон автобус, хөлдсөн тархитай УЛСТӨРЧИД
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Хөлдүүс болсон автобус, хөлдсөн тархитай УЛСТӨРЧИД

2022 оны 11 сарын 29

Arslan.mn

Улаанбаатар хотод ойрын өдрүүдэд хүйтний эрч эрс чангарч өдөртөө -25 градус шөнөдөө -31 градустай хонож байна. Энэ байдал зөвхөн 2-3 хоног үргэлжлэхгүй. Өвөл болдогоороо л болно. Эрхэм хотын дарга Д.Сумъяабазар энэ онд парк шинэчлэлтийн хүрээнд 600 орчим автобусыг шинэчлэхээр төлөвлөж, нэмж 1,430 автобус шаардлагатай байгааг хэлсэн байдаг. 

Үүнээс 1,130 автобусыг 2020-2024 онд шинэчлэх тооцоотой байгаа. Үүний урьдчилгаа төлбөрт 77 тэрбум төгрөг төсөвлөсөн байдаг. Гэтэл өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод шинээр нэмэгдсэн автобус хэд байна вэ? Шинээр нэмдэггүй юм аа гэхэд байгаа хэдэн автобуснуудынхаа бүрэн бүтэн байдлыг хангах нь наад захын үүрэг.

Хотын энд тэнд шугаманд яваад хуучирч муудсан автобус нь шатаастай, дугуй нь салж унаастай, хүйтнээс болж хаалга нь хөлдөөстэй. -25 градусын хүйтэнд гадаа автобус хүлээн зогсож байгаа иргэд чинь хөлдөж үхэхийн даваан дээр байна хотын дарга аа. 20-30 минут хүлээлгэсэн автобус нь дүүрэн хүнтэй, иргэд гадаа даарахгүйн тулд дүүрэн хүнтэй автобусандаа шахалдаад суухаас өөр аргагүй. Олон хүн ачсан автобусны дөрвөн дугуй нь суулт өгч, золтой л автобус маань газраар мөлхдөггүй. Дулаан, тохилог машиндаа тааваараа суун ирж байгаа дарга нар аа нийтийн тээврээрээ нэг зорчоод үзээч. Өвлийн хүйтэнд, цементэн шалан дээр чичрэн зогсож байгаа иргэд чинь автобусандаа ороод ч дулаацдаггүй.

Нийтийн тээврийн автобус нь ч гадаанаас ялгагдахааргүй хүйтэн хөлдүүс. Автобус удаан хүлээсэн бухимдалтай иргэд хамгийн түрүүнд жолоочид уурлана, жолооч түгжрэл рүү хамаг буруугаа чихнэ. Түгжрэлийг хэн хариуцах вэ? Ууг нь манай улс түгжрэл хариуцсан сайдтай. Гэвч сайд нь "түгжрэлийг өнөө маргаашдаа шийдэж болдог би шийдэх л байсан" гэж хэлээд зогсож байдаг. Сайдын ажлаа хүлээж аваад нэлээдгүй хугацаа өнгөрсөн байхад хийж байгаа дорвитой алхам ч үгүй. Эрх мэдэлтэн өндөр албан тушаалтнууд нь энгийн иргэдтэйгээ адилхан түгжрээд явдаг байсан бол тэд энэ асуудлыг арай хурдан шийдэх байсан болов уу? Хөлдүүс болсон автобусанд энгийн ард иргэд нь царцаастай, хөлдсөн тархитай улстөрчид нь төрийн ордондоо тухлаастай

. Парк шинэчлэлийнхээ хүрээнд шинэ автобуснуудаа оруулаад ирсэн бол иргэд ингэж удаан автобус хүлээж чичиртлээ гадаа зогсохгүй. Түгжрэлийн асуудлаа бага ч болов шийдээд нэгдүгээр эгнээгээ чөөлөөлөөд өгсөн бол тэд ядаж ийм удаан хугацаагаар автобус хүлээхгүй байх байсан даа.

Эх сурвалж: zuv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
642812
3 эможи

DR. PRADHAN
2022-11-29 15:37
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
DR. PRADHAN
2022-11-29 15:37
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Зочин
2022-11-29 13:40
ХАРИН Ч СУМЪЯАБАЗАР НЬ ХАВЬГҮЙ ДЭЭР
Зочин
2022-11-29 13:16
Хөлдүү толгойтой хогийн хоцорсон, хөгширсөн улс төрч нэртэй малнуудаасаа салахгүй бол хохь чинь, чацага царайлаад хөлдүүс болоод ядарч зүдрээд явж байцгаа. МАН-д хууртсаны гор нь гарч байна
keyboard_arrow_up