Сүхбаатарын талбайд жагсаж буй иргэдийн гэрийг цахилгаанаар хангажээ Сүхбаатарын талбайд жагсаж буй иргэдийн гэрийг цахилгаанаар хангажээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Сүхбаатарын талбайд жагсаж буй иргэдийн гэрийг цахилгаанаар хангажээ

2022 оны 12 сарын 13

Arslan.mn

Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 8-ны шөнөөс эхлэн 15 орчим иргэн суулт хийж байна. Хүний Эрхийн Үндэсний комиссоос энэ сарын 11-ний өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт зөвлөмж хүргүүлжээ.

Зөвлөмжийн хэрэгжилтийн хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан, Комиссын гишүүн Б.Энхболд, Г.Нарантуяа, Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов нар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Г.Содбаяр, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд дарга бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболд, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын ЭТХ-ийн дарга Э.Есү болон бусад холбогдох албан тушаалтан өчигдөр  /2022.12.12/ уулзаж, мэдээлэл солилцов.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Г.Содбаяр "ХЭҮК-оос өгсөн зөвлөмжийн мөрөөр суулт хийж буй иргэдийг эмнэлгийн үзлэг оношилгоонд хамруулах, дулаацах орчин бүрдүүлэх зорилгоор гурван автобус гарган ажиллаж байна. Мөн нийтийн ариун цэврийн байгууламжийг 24 цагаар ажиллуулахаар шийдвэрлэсэн, суулт зохион байгуулж буй иргэдэд Д.Сүхбаатарын талбайн урд хэсэг дэх автомашины зогсоолд хоёроос илүүгүй гэр барих зөвшөөрөл олгосон. Гэрийг цахилгааны эх үүсвэрээр хангах асуудлыг бүрэн шийдвэрлэсэн" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
643336
1 эможи

Зочин
2022-12-13 19:08
НЭР ЗАРЛА ! ГЭДЭГ ШААРДЛАГА БУРУУ !!!! ХУЛГАЙН ЭХ БОЛ АРД ТҮМНЭЭС НУУЦАЛЖ ХИЙСЭН ОФФТЁК ГЭРЭЭ МӨН . НУУЦ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАГ ЭРХТЭН ДАРХТАН НАРААС ЭХЛЭХ ЁСТОЙ . ШУДАРГА ЁСЫГ ТОГТООХ ГАРЦ БОЛ МАН ТАРЖ ИХ ХУРАЛ ЗГ ОГЦРОХ ЁСТОЙ . ТЭДНИЙГ АРД ТҮМЭН ШҮҮЖ ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААХ ЁСТОЙ !!!
keyboard_arrow_up