БГД-ийн иргэдийн төлөөлөгчдийн хурал отгон хуралдаанаа хийж, асуудлуудаа АМЖИЛТТАЙ ХЭЛЭЛЦЛЭЭ БГД-ийн иргэдийн төлөөлөгчдийн хурал отгон хуралдаанаа хийж, асуудлуудаа АМЖИЛТТАЙ ХЭЛЭЛЦЛЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

БГД-ийн иргэдийн төлөөлөгчдийн хурал отгон хуралдаанаа хийж, асуудлуудаа АМЖИЛТТАЙ ХЭЛЭЛЦЛЭЭ

2022 оны 12 сарын 16

Arslan.mn

Өнөөдөр /2022-12-15/ Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дөрөвдүгээр улирлын ээлжит хуралдаан хуралдаж, нийт 8 асуудал хэлэлцэж, 4 асуудалтай танилцлаа.

Хуралдааны үеэр дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Н.Доржзодов 2023 оныг “ЭКОЛОГИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЖ, НОГООН БАЙГУУЛАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ” жил болгох санал гаргасны дагуу нийт төлөөлөгчдийн олонхын саналаар дэмжлээ.

Хуралдаанаас дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг 91,2 хувийн үнэлгээгээр хангалттай гэж дүгнэж, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтийг баталлаа.

Arslan.mn

Дүүргийн 2023 оны төсвийг нийт 173,964,138.1 төгрөгийн орлого төвлөрүүлэхээр, Нийслэлийн төсөвт 123,592,259.8 төгрөг төвлөрүүлэхээр, дүүргийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ 7,142,200.0 төгрөг, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ 1,585,584.4 төгрөгөөр гүйцэтгэхээр баталлаа.

Хуралдаанаар:

  • Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны биелэлт дүгнэх тухай;
  • Баянгол дүүргийн 2022 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт батлах тухай;
  • Баянгол дүүргийн 2023 оны төсөв батлах тухай;
  • Баянгол дүүргийн 2023 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай;
  • Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг шинэчлэн батлах тухай;
  • Энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн батлах тухай;
  • Шагналд тодорхойлох тухай;
  • Талбай нэрлэх тухай асуудлуудыг тус тус хэлэлцлээ.

Түүнчлэн:

  • Баянгол дүүргийн Биеийн тамир спортын хорооны үйл ажиллагаа
  • Усан спорт сургалтын төвийн үйл ажиллагаа
  • Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны 2022 оны үйл ажиллагааны тайлантай танилцаж, холбогдох шийдвэр, тогтоолуудыг гаргах юм.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643444
0 эможи

DR. LOUIS
2022-12-16 12:18
Та бөөрөө зармаар байна уу? Учир нь та бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байна уу Санхүүгийн хямрал, та юу хийхээ мэдэхгүй байна уу? Өнөөдөр бидэнтэй dr.louisclinic@gmail.com хаягаар холбогдоорой, бид танд санал болгох болно Манай эмнэлэгт бөөр яаралтай авах шаардлагатай байгаа тул таны бөөрөнд сайн эсвэл 60176359983 руу залгана уу Имэйл: dr.louisclinic@gmail.com Вэбсайт: https://stlouishospital.business.site WhatsApp: 60176359983 Үнэ: $650,000usd
keyboard_arrow_up