Тэрэлж, Богд уул, Туул гол орчмын зөвшөөрөлгүй хайс, ХАШААГ БУУЛГАЖЭЭ
2022 оны 12 сарын 23
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн шийдвэрээр Тэрэлж, Богдхан уул, Туул гол орчмын хашаа, хайсыг албадан буулгаж, иргэдийн амрах, чөлөөтэй зорчих хэсгүүдийг нээв. Ингэснээр иргэд дээрх газруудад чөлөөтэй зорчих, амрах, алхах боломжууд бүрдэж байгаа юм аж.
- Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт зохих зөвшөөрөлгүй хашаа барьсан, нийтийн эзэмшлийн зам, талбай, орц гарц хаасан, мал амьтны нүүдэл, шилжилт хөдөлгөөнд саад учруулсан 38 нэгж талбайн 195.8 га газрыг чөлөөлөв.
- Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт зөвшөөрөлгүй барьсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 8 га хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг нээв.
- Зөвшөөрөлгүй хашаалсан хашаануудыг буулгаж хүн, мал, амьтан явах газруудыг чөлөөлсөөр байна. 36.1 га зөвшөөрөлгүй хашаалсан газрыг чөлөөлөн нийтийн эзэмшлийн талбайг нээв.
- Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Туул голын хамгаалалтын бүс, Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд зөвшөөрөлгүй хашаа барьсан, нийтийн эзэмшлийн талбай, орц гарц хааж хөдөлгөөнд саад учруулсан 2 га хашаа, хайсыг албадан буулгасан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3
643682
3 эможи
Баасандулаи
2022-12-23 17:41
Ёстой зөв шүү. Манай Хуурай мухар зуслангийн мод руу орох ямарч боломжгүй төмөр хашаагаар хашчихсан тэр байшингийнхаа сууриар л газрын татвар төлж бгаа шүү арай дэндүү газрын алба хуулиа хэрэгжүүлж бгаад баяр хүргэе. Газрын алба л ажлаа сайн хийж хэрэгтэй бна.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: