Шүүхээс 2022 онд Д.Сумъяабазарын 52 шийдвэрийг “ХУУЛЬ БУС” гэж дүгнэв Шүүхээс 2022 онд Д.Сумъяабазарын 52 шийдвэрийг “ХУУЛЬ БУС” гэж дүгнэв
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Шүүхээс 2022 онд Д.Сумъяабазарын 52 шийдвэрийг “ХУУЛЬ БУС” гэж дүгнэв

2023 оны 1 сарын 02

Arslan.mn

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2022 онд Нийслэлийн Засаг даргын нийт 52 шийдвэр, үйл ажиллагааг хууль бус гэж үзсэн байна.

Иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллагын хууль бус шийдвэр, үйл ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл захиргааны хэргийн шүүхэд хандан зөрчигдсөн эрхээ сэргээлгэдэг.

2022 онд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт холбогдуулан үүсгэсэн нийт 100 гаруй захиргааны хэргийг шийдвэрлэсэн байна.  Тодруулбал, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн албан ёсны цахим хуудасны “шүүх хуралдааны тойм” хэсэгт нийт 104 хэргийг шийдвэрлэсэн тухай оруулсан байгаа бол шүүхийн “Монгол улсын шүүхийн шийдвэрийн цахим сан”–д Нийслэлийн засаг даргад холбогдох 92 хэргийн шүүхийн шийдвэрийг нийтэлсэн байна.

Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийн цахим санд байршуулсан 2022 онд шийдвэрлэсэн хэргүүдийн 62%-д Нийслэлийн Засаг даргыг буруутгажээ.

Тус 92 хэргээс 7–д нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж, 1 хэрэг дээр талууд эвлэрчээ. Харин, нийт 52 хэрэг дээр Нийслэлийн Засаг даргыг хууль бус шийдвэр, үйл ажиллагаагаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан буюу хууль зөрчсөн гэж дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийн цахим санд байршуулсан 2022 онд шийдвэрлэсэн хэргүүдийн 62%-д Нийслэлийн Засаг даргыг буруутгажээ. Энд, зарим хэргүүдийн шийдвэр цахим санд ороогүй байж болзошгүй, мөн зарим хэргүүд нь давж заалдах шат болон хяналтын шатны шүүхэд хандсан буюу эцэслэн шийдэгдээгүй байж болзошгүйг дурдах нь зүйтэй болов уу. Түүнчлэн, энэ тоо нь зөвхөн Нийслэлийн Засаг даргад шууд өөрт нь холбогдуулж нэхэмжлэл гаргасан хэргүүд бөгөөд түүний шууд удирдлагад байдаг алба, нэгжүүдэд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, шийдвэрлүүлсэн хэргүүдийг энэ тоонд оролцуулаагүй болно.

Ямартаа ч нэгхэн жилийн дотор 52 удаа иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хууль бусаар халдсан нь тогтоогдоно гэдэг бол бага тоо биш.

Ямартаа ч нэгхэн жилийн дотор 52 удаа иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хууль бусаар халдсан нь тогтоогдоно гэдэг бол бага тоо биш. Д.Сумъяабазар нь 2020 оны 10 сарын 27-нд УИХ-ын гишүүний суудлаасаа “татгалзаж” хотын дарга болсон байдаг. Түүний хотын дарга болсноос хойш буюу 2 жилийн хугацааны шийдвэр, үйл ажиллагаа, тэдгээртэй холбоотой шүүхийн шийдвэрийг нарийвчлан судалбал энэ 52 гэдэг тоо бүр ч нэмэгдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Нөгөөтээгүүр, энэ бол зөвхөн шүүхэд хандан хэргээ шийдвэрлүүлсэн тохиолдлын тоо юм. Зарим иргэн, хуулийн этгээд нь хууль, эрх зүйн мэдлэггүйгээсээ болж, эсвэл шүүхээр асуудал шийдвэрлүүлэхэд гарах нэмэлт зардал, зарцуулах хугацаа зэргээс шалтгаалан шүүхэд хандаагүй иргэд, хуулийн этгээдүүд байхыг ч үгүйсгэхгүй.

Шүүхэд хандан эрхээ сэргээлгэхэд багагүй нэмэлт ажил, зардал гардгаас гадна энэ хугацаанд мөн иргэд, хуулийн этгээдүүд холбогдох үйл ажиллагаагаа явуулж чадахгүйд хүрэх зэрэг хүндрэлтэй нөхцөл байдлууд үүсэх нь олонтой.

Иргэд, хуулийн этгээдүүдийн эрхийг хууль бусаар удаа дараа зөрчиж, тэр нь шүүхийн шийдвэрээр тогтоогдоод байхад энэ хүнд хэн ч, ямар ч арга хэмжээ авахгүй, энэ албан тушаалтан өнөөдрийг хүртэл ажил, үүргээ хэвийн гүйцэтгээд явж байгаа нь манай улсад төр өөрөө хуулиа дээдэлдэггүй, хэрэгжүүлдэггүйн нэг жишээ гэлтэй.

Харин, Д.Сумъяабазар ийнхүү хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны зарчмыг удаа дараа зөрчсөн нь түүнийг Нийслэлийн Засаг даргын албан тушаалаас огцруулах хангалттай үндэслэл болж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасан байдаг. Энэ нь Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт ч хамаатай.

Түүнчлэн, Д.Сумъяабазар нь Нийслэлийн Засаг дарга болохын хувьд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.9 дэх заалтуудын дагуу “төрийн улс төрийн албан тушаал” хашиж байгаа бөгөөд тэрээр уг хуулийн 37.1.1 – т заасны дагуу Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх үүрэг хүлээсэн албан тушаалтан юм.

Харин, Д.Сумъяабазар ийнхүү хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны зарчмыг удаа дараа зөрчсөн нь түүнийг Нийслэлийн Засаг даргын албан тушаалаас огцруулах хангалттай үндэслэл болж байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлд “Засаг даргыг чөлөөлөх, огцруулах” тухай асуудлыг зохицуулжээ. Тус хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсгийн 64.2.2 заалтад “хууль тогтоомж удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн;” бол засаг даргыг огцруулахаар хуульчилсан байна.

Хэрвээ энэ хуулийн 64.2 –т заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд Монгол Улсын Ерөнхий сайд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын саналаар эсхүл өөрийн санаачилгаар засаг даргыг огцруулах шийдвэр гаргана гэж хуулийн 64.3 дахь хэсэгт заажээ.

Нэгхэн жилийн хугацаанд буюу 2022 оны нэгдүгээр сарын 1–ний өдрөөс 2022 оны арван хоёрдугаар сарын 30–ны өдрийг хүртэлх хугацааны шүүхийн шийдвэрийг судлахад тэрээр 52 удаагийн хууль бус буюу хуульд нийцээгүй шийдвэр, үйл ажиллагаагаар 63 иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна (зарим хэрэгт хэд хэдэн иргэн, хуулийн этгээд нэхэмжлэгчээр оролцсон байна).

Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарыг өөрийн санаачилгаар огцруулах хангалттай үндэслэл бүрджээ гэж үзэх үндэслэлтэй байна.

Эх сурвалж: gogo.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
643837
4 эможи

keyboard_arrow_up