Сайн дурын даатгал төлөгчийн ЭМД-ын шимтгэл жилд ₮66,000, НДШ сард ₮74,250 болж НЭМЭГДЖЭЭ Сайн дурын даатгал төлөгчийн ЭМД-ын шимтгэл жилд ₮66,000, НДШ сард ₮74,250 болж НЭМЭГДЖЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Сайн дурын даатгал төлөгчийн ЭМД-ын шимтгэл жилд ₮66,000, НДШ сард ₮74,250 болж НЭМЭГДЖЭЭ

2023 оны 1 сарын 02

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөг болсонтой холбогдуулан Нийгмийн Даатгалын болон Эрүүл Мэндийн сайн дурын даатгалын хэмжээнд өөрчлөлт оржээ.

 

Тодруулбал, сайн дурын даатгалын хувьд хуучин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420,000 төгрөг байхад шимтгэлд сард 13.5% буюу 56,700 төгрөг төлдөг байсан.

 

2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөг болж нэмэгдсэн тул сард 74,250 төгрөгийн шимтгэл төлнө.

НДШ хувиараа төлдөг 0-3 насны хүүхэдтэй ээжүүд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр гэрээ хийсэн бол сард 12.5%-аар буюу 34,375 төгрөгийг, хувиараа бизнес эрхэлж буй хүмүүс 550,000 төгрөгөөсөө 13.5%-аар шимтгэлээ төлнө.

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлд мөн өөрчлөлт орж байгаа. ЭМД-д сайн дурын даатгал төлөгч иргэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1%-ийг сар бүр төлдөг. Хуучин жилд 50,400 төгрөг төлдөг байсан бол энэ оны нэгдүгээр сарын 1-нээс 66,000 төгрөг болж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
3
643841
6 эможи

ул
2023-01-03 14:05
улныхан зүгээрл хуцаж гогинож л бичижлчадна нам дагасан өлөн ямарч лалар баяждаг ниигэм малуудааа
Зочин
2023-01-02 16:39
Өлсөж өвдөж үхэх гэж байгаа хүмүүс яаж НДШ,ЭМД ийм өндөр төлөх юм бэ ямар тэнэгюм бэ ажилгүй хүүхэд харж байгаа ядуу ээж яаж төлөх үү,ажилгүй байгаа Улныхан яаж төлөх юм бэээаа
сэлэнгэ
2023-01-02 14:43
битгий давөр ажилгүй мөнгөггүй хүн юугаараа төлдөн юм арай хийж мөнгө олж төлж байхад дээр нэмээд дарлөад байвал төлөхгүй төлөх ч хүн олдохгүй өнөө маргаашийн хоолоо яаая нэж байхад давар тэхүү харин ч хөнгөлөх ёстой байхад
keyboard_arrow_up