М.Баяраа: Ажлаа аваад халтиргаа, гулгаа, хогны асуудалд анхааран ажиллаж байна М.Баяраа: Ажлаа аваад халтиргаа, гулгаа, хогны асуудалд анхааран ажиллаж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

М.Баяраа: Ажлаа аваад халтиргаа, гулгаа, хогны асуудалд анхааран ажиллаж байна

2023 оны 1 сарын 02

Arslan.mn

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар М.Баярааг томиллоо.

Тэрбээр өнөөдөр /2023.01.02/ болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр “Ажлаа аваад халтиргаа, гулгаа, хогны асуудалд анхааран ажиллаж байна. Зургаан дүүрэгт газар дээр нь ажиллалаа. Төв замуудад халтиргаа харьцангуй гайгүй байгаа ч нарийн цэвэрлэгээг хангалтгүй хийж байна. Замын нууханд үлдсэн давс, бодис, цасыг цэвэрлэдэггүй, автобусны буудалд гулгаа их үүсжээ. Иймээс нарийн цэвэрлэгээг сайтар хийх шаардлагатай байгаа. Давс, бодисын хүрэлцээг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. 3600 тонн давс, 1450 тонн бодисын нөөцтэй байгаа. 15 вагон бодис орж ирж байгаа. Эхний гурван вагон буюу 2300 тонн бодис буусан. Дүүргүүдэд бодис хангалтгүй байгаа тул дүүргүүдэд олгохоор төлөвлөсөн” гэж хэллээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ганболдыг давсны нөөц бүрдүүлээгүй, зохион байгуулалт хийж чадаагүй, хариуцлага алдсан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643844
1 эможи

зочин
2023-01-03 10:22
ЧД 19 хороо Шадивлан Сэтгүүлчийн буудлын доошоо буудаг зам хальтиргаа ихтэй машин гулгаж унах магадлал өндөр байна. Хавар замыг нь засаг өгөхгүй бол өвөл зун машин явахад уначих гээд маш хүнд зам шүү анхаараарай.
Зочин
2023-01-03 07:23
ЯАРмагийн замын хойт талын хорооллуудаас төв руу машин хий эргээд орж чадахгүй байгаа. ОРЧНЫ ХҮННҮ, .... байгууллагуудаар элс цацуулмаар байна
Зочин
2023-01-03 01:06
Сумъяабазар дарга хотын ерөнхий менежерээр сүрхий залууг тависан байна хотын ажил одоо л өөдлөх нь дээ.Амжилт хүсье!
Зочин
2023-01-03 00:11
Д.Ганболдыг зайлуулсан нь болж, хамаг давс идсэнээс болж ийм байгаа юм. Оронд нь харин мундаг залуу орж ирж байх шиг байна шүү. Ажлаа аваад эрч хүчтэй орж байгаа харагдаж байна. Хотоо сайхан болгоод өгөөрэй!!! Амжилт хүсье!!!
Зочин
2023-01-02 15:58
Dajgui Zaluu... Amjilt husie
keyboard_arrow_up