Б.Дэлгэрбаяр: Дахивар хогоо тушаагаад мөнгө авах, автобусны картаа цэнэглэх, үнэгүй интернэт ашиглаж болно Б.Дэлгэрбаяр: Дахивар хогоо тушаагаад мөнгө авах, автобусны картаа цэнэглэх, үнэгүй интернэт ашиглаж болно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Б.Дэлгэрбаяр: Дахивар хогоо тушаагаад мөнгө авах, автобусны картаа цэнэглэх, үнэгүй интернэт ашиглаж болно

2023 оны 1 сарын 30

Arslan.mn

Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийн хог хаягдлын тээвэрлэлтийн үйлчилгээг сайжруулахаар Швейцар Улсын буцалтгүй тусламжаар “Улаанбаатар хотын хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент” төслийг 2019 оноос хэрэгжүүлж байгаа.

Сонгинохайрхан дүүргийн 2, 3 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 7, 12 дугаар хороонд загвар төслийг хэрэгжүүлж байгаа аж. Ингэхдээ эдгээр хорооны 1,000 айлд хог хаягдал ангилан ялгах сав тавьж, ангилсан хогийг тээвэрлэх тусгай зориулалтын хоёр машинаар тээвэрлэж, боловсруулах үйлдвэрт тушааж байгааг албаныхан хэллээ.

“Улаанбаатар хотын хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент” төслийн менежер Б.Дэлгэрбаяр “Хог хаягдлын зөв менежментэд ангилан ялгалт маш чухал. Тиймээс айл өрхүүдэд хог хаягдлаа ангилах, тушаах соёлыг төлөвшүүлэхээс бүх зүйл эхэлнэ.

Төсөл хэрэгжсэн сүүлийн зургаан сарын хугацаанд л гэхэд 10 тонн гаруй ангилсан хог хаягдал хүлээн авч, дахин боловсруулах үйлдвэрт тушаасан байна. Төслийн хүрээнд мөн “Эерэг давлагаа” нэртэй дахивар хүлээн авах байгууламжийг дөрвөн дүүргийн дөрвөн хороонд байрлуулсан.

Иргэд энд дахивар хог хаягдлаа авчирч тушаагаад мөнгө авах, автобусны картаа цэнэглэх, эсвэл дахивраар хийсэн бүтээгдэхүүн авах боломжтой. Мөн цусны даралтаа хэмжүүлэх, биеийн жингээ үзэх, үнэ төлбөргүй интернэт ашиглаж ч болно” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644321
2 эможи

keyboard_arrow_up