М.Баяраа: Давс маш их бохирдолтой, МӨСТЭЙ ХОЛЬСОН БАЙСАН
2023 оны 1 сарын 30
Долоо хоног бүрийн баасан гарагт Улаанбаатар хотын Ерөнхий менежер цаг үеийн асуудлаар болон хийж байгаа, цаашид хэрэгжүүлэх ажлуудынхаа талаар мэдээлэл хийж байхаар болсон.
Тэгвэл энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.
Давсанд хийсэн шинжилгээний хариу гарсан эсэхийг тодруулахад Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа “Шинжилгээний хариу 95 хувийн давсны орцтой гэж гарсан. Давс маш их бохирдолтой, шавар, хог шороотой, мөстэй нийлүүлэгдсэн.
Манайхаас компанид мэдэгдэл хүргүүлж, чанарын шаардлага хангасан давсаар солих шаардлага тавьсны дагуу сольж өгөхөөр болсон” гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
644341
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: