Цагаан даваанд нохой унтуулдаг ҮЙЛДВЭР БАЙГУУЛНА Цагаан даваанд нохой унтуулдаг ҮЙЛДВЭР БАЙГУУЛНА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Цагаан даваанд нохой унтуулдаг ҮЙЛДВЭР БАЙГУУЛНА

2023 оны 1 сарын 31

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өчигдөр /2022.01.30/ боллоо.

Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа “Золбин нохой, муур олон болж байна. Үүнд анхаарал хандуулахгүй бол болохгүй нь. Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор арга хэмжээ зайлшгүй авах шаардлагатай байна” хэмээсэн. Мөн дүүргийн Засаг дарга нар үүнтэй санал нэг байсан бөгөөд золбин нохой, муурын устгалын аргыг өөрчлөх шаардлагатай байгааг онцолж байлаа.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Нэг хэсэг мөнгөний асуудалтай холбоотойгоор нохой устгалын ажил зогссон байсныг сэргээсэн. Нэг нохой устгах зардал 12 мянган төгрөгийг 16 мянган төгрөг болгох саналыг холбогдох байгууллагаас ирүүлсэн. Нийслэлийн хэмжээнд дөрвөн компани нохой устгадаг. Цаашид Цагаан даваанд нохойг унтуулдаг үйлдвэр байгуулахаар ажиллаж байна. Буу барьж нохой устгах нь зохисгүй болоод байна” гэлээ.

 

  •  
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644367
1 эможи

Зочин
2023-02-01 09:01
Naad munguuruu khudaldaj avaach.Tegvel ene teruugeer yavakh shaardlagagui.Khumuus uursduu khutluud ochno.
keyboard_arrow_up