ТЦА: Өнгөрсөн долоо хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 606 иргэнд арга хэмжээ авсан ТЦА: Өнгөрсөн долоо хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 606 иргэнд арга хэмжээ авсан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 31, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ТЦА: Өнгөрсөн долоо хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 606 иргэнд арга хэмжээ авсан

2023 оны 2 сарын 13

Arslan.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Энэ үеэр ТЦА-ны Замын цагдаагийн газрын Нийслэлийн замын хөдөлгөөний хяналт, зохицуулалт хариуцсан дэд дарга Ч.Батболд “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд дуудлага мэдээлэл өссөн. Иймээс зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллалаа. Тухайлбал, 880 орчим цэгт 506 алба хаагч ажиллаж, 50 мянга гаруй зөрчил илрүүлсэн. Телекамер буюу e-police аппликэйшнээр 43 мянга гаруй зөрчил илрүүллээ” гэв.

Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нэмэгджээ. Тухайлбал, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 606 иргэнд арга хэмжээ авсан байна. Түүнчлэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байгаа зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх  зорилгоор баасан гараг бүр хяналт шалгалт хийх юм. Зах, худалдааны төвийн өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байгаа газар нэмэлтээр цагдаагийн алба хаагч ажиллуулж байгааг мөн хэлж байлаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө алба хаагчдын харилцаа, хандлагад анхаарах хэрэгтэйг сануулж байв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644748
0 эможи

keyboard_arrow_up