Э.БАТ-ҮҮЛ: Хотын дарга Д.Сумъяабазар “АЖЛАА ХИЙЖ МЭДЭХГҮЙ“ байна Э.БАТ-ҮҮЛ: Хотын дарга Д.Сумъяабазар “АЖЛАА ХИЙЖ МЭДЭХГҮЙ“ байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Э.БАТ-ҮҮЛ: Хотын дарга Д.Сумъяабазар “АЖЛАА ХИЙЖ МЭДЭХГҮЙ“ байна

2023 оны 2 сарын 14

Arslan.mn

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар БНХАУ-ын Чунь Чон хотод айлчилж, нийтийн тээврийн хэрэгслийн үйл ажиллагаатай танилцаж байгаа мэдээ гарсан. Энэ мэдээтэй холбогдуулан нийслэлийн албаны хүмүүс тодорхой мэдээллийг танилцуулж байна.

Миний бие энэ мэдээг үзээд Нийслэлийн Засаг дарга болон түүнтэй хамт явж байгаа хүмүүсийн хэлж, ярьж байгаа зүйл их харамсах сэтгэл төрсөн.  Их багтаамжийн нийтийн тээврийг Улаанбаатарт хөгжүүлэх асуудлаар маш их хэмжээний судалгааг 2009-2013 он хүртэл хийгдсэн. Маш том судалгааны ажил байгаа. 2013 оны 03 дугаар сард хийгдсэн дээрх тайлан, судалгааны ажлууд дээр үндэслэн боловсруулагдсан "Улаанбаатарыг 2030" он хүртэл хөгжүүлэх үзэл баримтлалаар хуульчлан батлагдсан. 

Гэтэл одоогийн нийслэлийн удирдлагууд энэ судалгааны ажилтай танилцаагүй бололтой. Уг нь энэ судалгаа, тайлангууд нийслэлийг удирдаж байгаа хүмүүсийн ширээний ном болох ёстой юм. Өөрөөр хэлбэл Д.Сумъяабазарын ширээний ном байх ёстой. Та бүхэн ажилдаа жоохон хариуцлагатай хандаач. Чунь Чон хотод оччихоод дөнгөж нийтийн тээврийн салбартай танилцаж байгаа хүн шиг ийм байдлаар явж болохгүй ш дээ. 

2013 онд батлагдсан үзэл баримтлал дээр их багтаамжтай нийтийн тээврийг хөгжүүлэх ТЗУГ нь батлагдчихсан Толгойтоос Амгалан хүртэл метроны зураг нь батлагдчихсан, Чингисийн өргөн чөлөөнөөс  Нисэх хүртэл BRT буюу тусгай замын автобусны том шугам нь гарчихсан Баянзүрхээс Их тойрууг хүртэл их багтаамжтай автобус барих гурван үндсэн шугам нь зурагдаад УИХ-аар батлагдчихсан байгаа. 

Гэтэл энийгээ үзэж танилцаагүй байж Чунь Чон хотод оччихсон цоо шинэ ертөнцтэй танилцаж байгаа мэт мунхаг байж болохгүй. Эхлээд энэ хотоо ойлгох хэрэгтэй, өөрийнхөө хоттой танилцах хэрэгтэй шүү дээ. Манай хотод метро л тохиромжтой. Цаг агаарын хэлбэлзэл маш ихтэй хотоо Чунь Чонтой харьцуулаад тэнд хийгддэг ажлыг энд хийнэ гээд явах нь тохиромжгүй гэдгийг хэлмээр байна. 

ВИДЕО: 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644787
0 эможи

зочин
2023-02-14 16:27
бөх хүн яаж чадахав дээ.
keyboard_arrow_up