Нэг сая орчим тээврийн хэрэгсэлд RFID чип суулгах ажил лхагва гарагт эхэлнэ Нэг сая орчим тээврийн хэрэгсэлд RFID чип суулгах ажил лхагва гарагт эхэлнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Нэг сая орчим тээврийн хэрэгсэлд RFID чип суулгах ажил лхагва гарагт эхэлнэ

2023 оны 2 сарын 27

Arslan.mn

RFID нь тээврийн хэрэгслийн нэгдсэн зохицуулалтын систем юм. Замын хөдөлгөөний зөрчил болон торгууль, даатгал зэргийг уг системийн тусламжтайгаар зохицуулна. 

Нийслэлийн хэмжээнд 161 цэгт RFID уншигчийг суурилуулсан бөгөөд тухайн чипийг суулгах зохицуулалтыг нийслэлийн нэг цэгийн төв, техникийн хяналтын төв, томоохон худалдааны төвүүдтэй хамтран зохион байгуулна гэлээ.

Тухайн чипийг тээврийн хэрэгсэлд үнэгүй суулгана. Харин импортоор орж ирэх тээврийн хэрэгсэл гааль дээр төлбөрөө төлж наалгах юм.

Улсын хэмжээнд нийслэлд 65000, орон нутагт 47000 орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас хөдөлгөөнд идэвхтэй оролцож байгаа нэг сая орчим тээврийн хэрэгсэлд RFID техникийн хяналтын цахим гэрчилгээг суурилуулна гэдгийг холбогдох мэргэжилтэн онцоллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645034
0 эможи

keyboard_arrow_up